ИНДОНЕЗ./Asiangames/. Индонез улсад болж буй “Азийн наадам 2018”-д Хятад улс 15 алт, 12 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэнээр медалийн тоогоор тэргүүлж байна.
Хятадын араас Япон улс 8 алт, 11 мөнгө, 11 хүрэл медальтайгаар жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байгаа бол Өмнөд Солонгос улс 5 алт, 9 мөнгө, 10 хүрэл медалийн эзэн болж жагсаалтын гуравдугаар байрыг эзэлж байна.
Эдгээрийн араас тэмцээний эхний аравт Энэтхэг, Умард Солонгос, Иран, Хятадын Тайвань, Индонез, Монгол, Узбекистан улсууд багтаж байна.
Монгол улсын баг тамирчид 2 алт, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 45 улсаас одоогоор жагсаалтын 9 дүгээр байрыг эзэлж байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Хүний тоондоо хуваавал нэгд л байгаа.Бас ч гэж хүчирхэг үндэстэн шүү.
Onigoo
Бид тоглож тэмцэлдэж наадахдаа үнэхээр мундаг улс юм. Юм бүтээхдээ ийм байх юмсан. Тэмцээнд оролцох өртөг зардал ямар болж байгаа бол үүнээс улсад ямар орлого орж байгаа вэ.
3-хан сая хүнтэй гэхэд мундаг гэхээс яахав...