sonin.mn
Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII зуны спортын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг Азийн наадмын аваргын төлөө Хятадын тамирчин Жоу Феньтэй барилдаж 1:4 гэсэн оноогоор ялагдаж мөнгөн медаль хүртлээ.
Мөн эмэгтэйчүүдийн 76 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө Киргизийн тамирчин Мэдэт Кызи Айпэритэй хүч үзэж 2:4-өөр ялагдлаа. Манай чөлөөт бөхийн баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. 
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг