sonin.mn
ЖАКАРТА. /Аsiangames2018.id/. Индонезийн нийслэл Жакарта хотын төвд байрладаг усан спортын цэнгэлдэх хүрээлэнд мягмар гарагт болсон 50 метрийн араар даллах сэлэлтийн тэмцээнд Хятадын тамирчин Лиу Сиан дэлхийн шинэ амжилт тогтоожээ.
Мөнгөн медалийг мөн Хятад улсын тамирчин Фу Юанхуй хүртсэн бөгөөд тэрбээр 27.68 секундэд уг замыг туулсан бол Японы тамирчин Нацуми Сакай 27.91 секундийн амжилтаар гуравдугаар байрыг эзэлж, хүрэл медалийн эзэн болжээ.
Хятадын тамирчин Лиу Сиан 27.06 секундын амжилт тогтоосон нь 2009 онд Ромд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тогтоосон Жао Жиний амжилтыг эвдсэн аж. Эдүгээ 21 настай Лиу Сиан нь 2015 онд ОХУ-ын Казань хотод болсон усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм байна.
Ийнхүү Хятад улс усанд сэлэлтийн төрлөөс 11 алт, 8 мөнгө, 8 хүрэл медаль хүртээд байгаа юм. Түүнчлэн тус улс нь энэ удаагийн Азийн наадмаас нийт 30 алт, 18 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэнээр медалийн чансааг тэргүүлсэн хэвээр байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг