sonin.mn
МОСКВА. /ТАСС/. 2020 онд Токио хотод болох зуны олимпийн наадамд спортын янз бүрийн төрлүүдээр оролцох хоёр Солонгосын нэгдсэн багууд байгуулахыг Өмнөд Солонгос Умард Солонгост санал болгожээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд То Чон Ван мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.  
“Токиод зуны олимпийн наадам болохын өмнө нэгдсэн багтайгаар хэрхэн оролцох асуудлыг бид Умард Солонгостой хэлэлцсэн. Түүнчлэн ихээхэн тооны баг байгуулах зорилгоор спортын сэдвээр тогтмол уулзалтууд хийх талаар санал бодлоо солилцсон” гэж То Чон Ван Индонезид болж буй Азийн наадамд хүрэлцэн ирэх үеэрээ сэтгүүлчдэд хэлжээ.  
Өнгөрсөн 2 дугаар сарын 9-нд хоёр Солонгосын баг тамирчид “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолд нэг туг далбаан дор алхсан билээ. Түүнчлэн тус эмэгтэйчүүдийн хоккейн төрөлд хоёр улсын хамтарсан баг оролцсон билээ. Одоо болж буй Азийн наадам 2018-д ч мөн хоёр Солонгосын нэгдсэн хэд хэдэн баг оролцож байгаа юм.
ХХХII зуны олимпийн наадам Японы нийслэл Токио хотод 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9 хүртэл болох юм.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг