Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII зуны спортын наадмын Индонез улсын Палембанд болж буй буудлагын Монголын буудлага спортын эмэгтэйчүүдийн /50 м Rifle women’s/ төрөлд ОУХМ Г.Нандинзаяа шинэ дээд амжилт тогтоож Азийн наадмын аварга боллоо.
Мөн энэ төрөлд ОУХМ Ч.Нарантуяа хоёрдугаар байраар шалгарч мөнгөн медалийн эзэн боллоо. Ийнхүү Монголын баг тамирчдын энэ наадмаас авсан медалийн тоо нэг алт, нэг мөнгөн медалиар нэмэгдэж 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 9 медальтай есдүгээр байр эзлээд байна.
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Баярлалаа.Баяр хүргэе.Ард түмнээ сайхан баярлуулж байна.Дараа дараагийн тэмцээнд нь өндөр амжилт ерөөе. Амьдралд нь аз жаргал хүсье.Төрүүлж хүмүүжүүлсэн аав, ээж, өвөө, эмээд нь баярлалаа. Та бүхнийг Мөнх Хөх Тэнгэр,Дээдсийн ариун сүнс ивээж байх болтугай.
Sain bna. Ulam ih amjilt husey!
Ariun suns tenger ene ter yah ve. Zugeer l uuhai! Chi chadsan. Tiimees bish chamd ariun suns, bug, ongod ni tuslaagui kkkk
Bayar hurgeed amjilt husey.