sonin.mn
Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII зуны спортын наадмын таеквондогийн 68 кг-д /эрэгтэй/ хүчээ сорьсон ОУХМ Н.Ачитхүү Риогийн олимпийн аваргад гурван оноогоор хожигдлоо.
Түүний эхний учраа Пакистаны таеквондоч Мухаммад Икбалтай хүч үзэж 25:45-аар ялсан юм. Харин хэсгийн шигшээ тоглолтонд Иорданы таеквондоч олимпийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Абугхауш Ахмадтай тоглож гуравхан оноогоор буюу 15:12-оор ялагдлаа.
 
 
Өнөөдөр манай баг тамирчид усанд сэлэлт, байт харваа, скуаш, спорт авиралт, гольф, боулинг, дугуй, бадминтон, сагсанбөмбөг /эмэгтэй/-ийн тэмцээнүүдэд өрсөлдөж байгаа юм.
Скуашийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн манай тамирчин Б.Даваасүрэн Катарын тамирчин Ал Тамими Абдуллад, Б.Энхболд Катарын тамирчин  Амжад Сяаедад тус тус 0:3-аар хожигдлоо. 
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг