sonin.mn
Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII зуны спортын наадмын ес дэх өдөр буюу ням гарагт Монголын боксын баг тамирчдаас 3 боксчин үзсэнээс гурвуулаа ялалт байгууллаа.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн 52 кг-д Г.Ган-Эрдэнэ Япон, 60 кг-д Э.Цэндбаатар Иракын тамирчныг тус тус ялсан өчигдөр үдэш орон нутгийн цагаар 21 цагт эмэгтэйчүүдийн 51 кг-д Очирбатын Жаргалан Непалын тамирчин Шресфа Бималаг 4:1-ээр илүүрхэн хожсоноор эхний 3 өдөр ринг дээр гарсан манай 7 боксчны 5 нь ялалт байгуулаад байна.
Өнөөдөр Х.Энхмандах, Х.Энх-Амар нар хоёр дахь тоглолтоо Энэтхэгийн тамирчидтай тус тус тоглох бол Б.Чинзориг БНАСАУ, Д.Давааням Узбекстаны боксчидтой эхний тулаанаа хийнэ. 
 
Д.Өлзий  
Эх сурвалж: Монцамэ агентлаг