sonin.mn
"Жакарта-Палембанг – 2018" Азийн наадмын 9 дэх өдөр өндөрлөж, Монголын баг тамирчид Байт харваа, Бокс, Ширээний теннис, Хөнгөн атлетик, Гимнастикийн төрлүүдэд оролцлоо.
ОНЦЛОХ: Өнөөдөр Байт харвааны эрэгтэйчүүдийн багийн болон холимог багийн төрлийн медалийн төлөөх харвалтууд явагдаж, Монголын баг тамирчид анх удаа Азийн наадамд IV байр эзлэв.
Өнөөдрийн байдлаар Монгол улс 3 АЛТ 2 МӨНГӨ 5 ХҮРЭЛ, нийт 10 медальтайгаар жагсаалтын 18 дугаар байрт бичигдэж байна.
 
 
 
 
"Жакарта-Палембанг – 2018" Азийн наадмын Монголын баг тамирчдын ерөнхий ивээн тэтгэгчээр Скай хайпермаркет ХХК “E-Mart” болон СКАЙтэл компани ажиллаж байна.
Монголын баг тамирчид медаль хүртэх өндөр магадлалтай төрлүүд болох Кураш – 08.28, Жүдо – 08.29, Самбо – 08.30-ны өдрүүдэд эхлэнэ.
 
 
ӨНӨӨДӨР МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД:
 
БАЙТ ХАРВАА
 
Эрэгтэй багийн төрөл:
 
Б.Адъяасүрэн, Б.Отгонболд, Б.Пүрэвсүрэн - Хүрэл медалийн төлөө БНХАУ-ын багтай харваж 0:6 оноогоор хожигдсон. /Байт харвааны төрлөөр анх удаа Азийн наадамд шагналт IV байрт шалгарсан/
Холимог багийн төрөл:
Б.Урантунгалаг, Б.Отгонбаолд - Хүрэл медалийн төлөө БНХАУ-ын багтай харваж 2:6 оноогоор хожигдсон. /Байт харвааны төрлөөр анх удаа Азийн наадамд шагналт IV байрт шалгарсан/
 
ШИРЭЭНИЙ ТЕННИС
 
Эрэгтэй багийн төрөл:
 
-Б.Билэгт, Э.Лхагвасүрэн, М.Тэмүүлэн – Хэсгийн тоглолтод Хонгконгийн багтай оноолт таарч 0:3 оноогоор хожигдож, Йемений багийг 3:0 хожин хэсгийн IV байрт шалгарч, тэмцээнийг өндөрлүүлэв.
 
 
ХӨНГӨН АТЛЕТИК
 
Эмэгтэйчүүдийн 800м:
 
Ч.Шинэцэцэг – XV байр /2:15.91/
Эрэгтэй 800м:
А.Ахыт – XXII байр /1:53.89/
Г.Одхүү – XXIV байр /1:55.07/
 
УРАН САЙХНЫ ГИМНАСТИК
 
Х.Ундрам – 32.150 оноогоор финалд шалгарсан. /Маргааш 08.28-ны өдөр Монголын цагаар 11:00 цагт тэмцээн үргэлжилнэ/
 
БОКС
 
Эрэгтэйчүүдийн 49кг 1/16:
 
Х.Энхмандах – Энэтхэг улсын тамирчин Амит-д 0:5 оноогоор хожигдож хасагдсан.
Эрэгтэйчүүдийн 56кг 1/16:
Х.Энх-Амар – Энэтхэг улсын тамирчин Хуссам-ыг 3:2 оноогоор хожиж шигшээд шалгарсан. /08.29-ны өдөр Монголын цагаар 17:15 цагт Узбэк улсын тамирчин Миразизбек-тай тоглоно/
 
 
Эрэгтэйчүүдийн 64кг 1/16:
 
Б.Чинзоригт – БНАСАУ-ын тамирчин Ри КонТаэ-д 0:5 оноогоор хожиж шигшээд шалгарсан. /08.29-ны өдөр Монголын цагаар 18:45 цагт Энэтхэгийн тамирчин тамирчин Дхээраж-тай тоглоно/
Эрэгтэйчүүдийн 75 кг 1/16:
Д.Давааням – Узбек улсын тамирчин Мадримов-нд 0:5 оноогоор хожигдож, хасагдсан.
 
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО