sonin.mn
Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII спортын наадмын кураш бөхийн барилдааны эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Монголын шигшээ багийн тамирчин Адъяагийн Батсуурь анхны ялалтаа авлаа.
Тэрбээр Энэтхэгийн бөх Ганлот Лакитай учраа таарч 14 секундэд 10 vs 0 гэсэн оноогоор цэвэр яллаа. А.Батсуурь дараагийн тойрогт Туркменистаны Оразов Мараттай барилдана. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-д манай бөх Жаргалсайханы Баасандаш Узбекстаны бөх Буриев Русланд  10 vs 0 гэсэн оноогоор цэвэр ялагдлаа.
Харин эрэгтэйчүүдийн +90 кг-д Хутагийн Цогтгэрэл Ливаны бөх Елиас Даяанчийг 1:0-ээр хожлоо. Одоо эмэгтэйчүүдийн 52 кг-д Эрдэнэдалайгийн Нүрзэдмаа Туркменистаны бөх Макева Анастасиятай барилдана. 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг