sonin.mn

Монголын чөлөөт бөхийн холбооноос шигшээ багт тамирчин шалгаруулж авахаар зарлажээ. Үндэсний шигшээ багийн тамирчинд нэр дэвшигч нь 2018 оны насанд хүрэгчдийн улсын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэн эсвэл "Будапешт-2018" дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорилд шалгаран үлдсэн байх ёстой аж. Шигшээ багийн тамирчинд нэр дэвшигч хоёр хувь цээж зураг, төрийн албан хаагчийн анкет, ундэсний шигшээ багт орох тухай өргөдөл, тухайн тамирчны харьяалагддаг байгууллагын хүсэлтийг бэлтгэн бүртгүүлэх аж. Сонгон шалгаруулалтад өрсөлдөх тамирчны материалыг энэ сарын 28-наас ирэх сарын 20-ныг дуустал Монголын чөлөөт бөхийн холбоонд хүлээн авна.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин