sonin.mn
ЖАКАРТА. /Asiangames2018.id/. Пүрэв гарагт Жакарта хотод болсон 50 километрийн спорт алхааны тэмцээнд Японы тамирчин Кацуки Хаято түрүүлж, алтан медалиар энгэрээ мялаажээ.
К.Хаято уралдааны замыг 4 цаг, 3 минут, 30 секундэд туулсан байна. Түүнээс 3 минут 18 секундын дараа Хятадын тамирчин Вань Чин ирж, мөнгөн медаль хүртсэн байна.
Харин хүрэл медалийн эзнээр Өмнөд Солонгосын багийн тамирчин Жо Хюн Мень шалгарчээ. Уралдааны үеэр хоёр тамирчин хасагдсан нь Солонгос болон Энэтхэгийн тамирчид байсан аж.
Энэхүү уралдаан Гелора Бунг Карногийн Мадя цэнгэлдэх хүрээлэнгээс эхэлж, Сенаян буудлагын талбайн уулзвар болон Сенаян гольфын талбайг дамжин өнгөрсөний дараа Мадя цэнгэлдэх хүрээлэнд дууссан байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг