sonin.mn
Жакарта /МОНЦАМЭ/.  Өнөөдөр 14 дэх өдрөө үргэлжилж буй Азийн XYIII спортын наадмын жүдо бөхийн тэмцээн Жакарта Конвеншн Центрын Пленари танхим /JCC – Plenary Hall/-д болж байна.
Энэ өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 90 кг-д хүч үзэх Г.Алтанбагана эхний хоёр учраа болох Афганистаны Какар Мох Измайл, Узбекстаны Шахзодбек Сабировыг тус тус яллаа. Одоо хагас финалд Тажикстаны бөхтэй барилдана.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг