sonin.mn
Жакарта /МОНЦАМЭ/.  Индонез улсад болж буй  Азийн XYIII спортын наадмын сагсанбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн  YII байрны төлөө Монгол Улсын шигшээ баг, тус наадмыг зохион байгуулагч Индонез улсын шигшээ багтай тоглож хожигдлоо.
Орон нутгийн цагаар 11 цагт эхэлсэн энэхүү халз тоглолтонд манай баг 66 оноо авсан бол Индонезийн баг 82 оноо авч хожлоо. Ийнхүү Монголын баг YIII байрт шалгарч өмнөх наадмын амжилтаа бататгалаа . 
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг