sonin.mn

Монголын оюун ухааны академийнхантай БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хамгийн том байгууллага Синьхуа агентлагаас холбогджээ. Тэд Монголын баг тамирчдын олон улсад гаргаж буй амжилт их сонирхол татаж байгааг онцлоод ярилцлага хийх хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Улмаар ирэх долоо хоногт тус агентлагийн сурвалжлагч нарт манай улсын оюун ухааны академийн тамирчид ярилцлага өгөхөөр болжээ. Манай тамирчид сүулийн хэдэн сарын дотор дэлхийн хэд хэдэн рекордыг шинэчлээд байна. Тухайлбал, ой тогтоолын их мастер  Б.Шижир-Эрдэнэ нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 12.74 секундэд тогтоон дэлхийн рекорд тогтоосон билээ.

 

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин