sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Налайх дүүрэгт олон улсын хөнгөн атлетикийн тартан замын ажил бүрэн дууссан бөгөөд улсын комисс ажиллаж байнгын ашиглалтад хүлээн авлаа.
Тус зориулалтын гүйлтийн тартан замыг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /ОУХАХ/-ны итгэмжлэгдсэн газар болох Итали улсын Мондо компани 320 мянган ам.долларын үнэ бүхий стандартын резинэн замыг манай улсад оруулж ирэн, ОУХАХ-ны буцалтгүй тусламжаар хийж гүйцэтгэсэн байна.
Энэхүү байгууламж ашиглалтад орсноор Монгол Улсад олон улсын чанартай томоохон уралдаан, тэмцээнийг зохион байгуулах бололцоотой болж байгаа энэ спортын хөгжилд их хувь нэмэр оруулах юм. 
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг