sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Китакюүшюү хотноо зохион байгуулж буй пара пауэрлифтингийн Ази тивийн АШТ-д манай баг тамирчид амжилттай өрсөлдөж байна.
Уг тэмцээнээс гавьяат тамирчин, "Рио 2016" паралимпийн наадмын хүрэл медальт Э.Соднонпилжээ 107 кг-д хүчээ сорин өрсөлдөж Ази тивийн аваргын алтан медаль хүртлээ.Тэрбээр алтан медалийн эзэн болохдоо Ази тивийн дээд амжилт тогтоон 239 кг-ыг өргөжээ. Э.Содномпилжээ өмнөх амжилтыг 4 кг-аар ахиуллаа.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-13-нд Япон улсад болж шилдгүүдээ тодруулах юм. 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг