МОСКВА. /РИА Новости/. ОХУ-д болсон хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр зохисгүй ааш авир гаргасан 4 хөгжөөн дэмжигчийг Аргентины Аюулгүй байдлын яам шийтгэсэн байна. Тодруулбал, тэд 2 жилийн хугацаанд хөл бөмбөгийн тэмцээн үзэх эрхгүй болжээ.
Шийтгүүлсэн хөгжөөн дэмжигчдийн нэг нь 47 настай Нестор Фернандо Пенови юм. Тэрбээр испани хэл мэддэггүй нэг орос бүсгүйд хандан доромж утгатай үгийг өөрийнх нь хэлсний дагуу давтаж хэлэхийг хүсээд, бүсгүйн хэлснийг дүрс бичлэгийн камерт бичиж авчээ. Дараа нь түүнийгээ олон нийтийн сүлжээнд байрлуулсан нь Аргентинд дуулиан шуугиан тарьсан байна. Нестор Пенови өөрийн хийсэн үйлдэлд уучлал гуйсан хэдий ч түүний хөл бөмбөг үзэх эрхийг хассан байна.
Хөл бөмбөгийн "ДАШТ-2018"-ын үеэр гадаадын зочдын оролцоотой иймэрхүү үйлдэл хэд хэдэн удаа гарсан аж. Тухайлбал, Колумбын хөгжөөн дэмжигчид испани хэл мэдэхгүйг нь далимдуулан япон бүсгүйчүүдийг доромжилсон байна. Өөр нэгэн жишээ дурдвал, хэсэг бразиличууд “эхнэрээ үзэн ядсан” агуулга бүхий үгсийг даган дууриаж хэлэхийг орос бүсгүйгээс хүсчээ.
Бразилид ирэхэд нь тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн ба тэдний нэг нь ажлаасаа халагдсан аж.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Оросууд тэртэй тэргүй өөрсдөө Өмнөдийнхөнд нугасгүй ш дээ. Ази гэхээр л ярвайлдаж тэнэгтдэг "Европчууд" Өмнөдийнхөндөө Азийнхныг доромжилдог шигээ доош чихүүлээд онигоо.
ази хүмүүс муухай л даа.
яасан их мэдэгч вэ чи! ха ха ха
Oros huuhend toogdooguui gar baina. Bi bol gishgej yavlaa.