sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Шахтерская Слава” буюу “Уурхайчдын алдар” олон улсын тэмцээн энэ сарын 21-23-нд ОХУ-ын Кемерово хотод болно.
Тав дахь жилдээ болж буй тус тэмцээнд манай улсаас 57 кг-д ОУХМ З.Занабазар (ҮБТДС, Арслан), 61 кг-д спортын мастер А.Мөнх-Эрдэнэ (ҮБТДС, Хасу-Мегастарс), 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн (ҮБТДС, Хасу-Мегастарс), спортын мастер Б.Өсөхбаяр (Аварга), 74 кг-д спортын мастер З.Сумъяабазар (МҮИС, Хангарьд) нар хүч сорихоор өнөөдөр ОХУ-ыг зорилоо.
Баг тамирчдын дасгалжуулагчаар ҮБТДС-ийн багш, Монголын оюутны шигшээ багийн дасгалжуулагч Цэрэндалайн Баярсайхан ажиллах бол шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар ажиллана. Тэмцээний аваргууд 100, мөнгө 60, хүрэл медальтан 30 мянган рублийн шагналтай бөгөөд “Шахтерская Слава” ОУТ-д түрүүлсэн гадаадын шилдэг нэг бөхийг 585 сорьцын алтаар урамшуулна.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг