sonin.mn
“Пусси Риот”  оросын  панк  хөгжмийн хамтлаг ерөнхийлөгч Владимир Путин олон улсын хүний эрхийг зөрчиж байгааг мэдэгдэхийн тулд ОХУ-д болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Хорват, Францын  тоглолтыг үймүүлж шуугиан тарьж байлаа. Тухайн үед  зохион байгуулагчид тэднийг хүч хэрэглэн тоглолтын талбайгаас гаргасан.  Одоогоор хамтлагийн гишүүн Петр Верзилов Берлиний эмнэлэгт эмч­лүүлж байна. Түүнийг эмчилж байгаа  Бер­линий эмнэлгийн эмч нар “хордсон байх магад­лалтай” гэж үзжээ. “Шарите” эм­нэлгийн эмч Кай Убэ Экардт “Одоо­гоор бид хийсэн шинжилгээний үр дүн болон Москвагийн эмч нарын өгсөн мэдээллээс үзвэл түүнийг хордуул­сан байх магадлалтай” гэв. Учир нь Петр Вер­зиловыг өнгөрсөн долоо хоногт Москвад эмнэ­лэгт хордуулсан байж болзошгүй гэсэн онош­тойгоор хэвтүүлсэн байна. Түүний найз бүсгүй  Ника Никулшина эхлээд Петр Вер­зилов харах, ярих  бо­лон хөдлөх чадвараа алд­санаас гадна таталт өгч эхэлсэн. Харин ухаан орсных нь дараа Бер­линий эмнэлэгт яаралтай шилжүүлснээр өнгөрсөн бямба гаригт Германд ирсэн” гэв. Тэнд хэдэн өдөр тусгай өрөөнд хоносных нь дараа түүнийг эмчилж байгаа эмч нар, өвчтөний биеийн байдлыг сайжруулна гэжээ. Эмнэлгийн дарга Карл  Маркс  Эйнхаупл  “Түүний бие өдрөөс өдөрт сайжирч байна. Амь насанд нь аюулгүй  болж ухаан орсон ч  эрчимт эмчилгээний тасагт хяналтад байгаа гэж ярьжээ. 30 настай  Канад болон ОХУ-ын давхар иргэншилтэй Петр Верзиловыг хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр үйлдсэн хэргийнх нь улмаас орон нутгийн эрх баригчид баривчилж 15 хоног шо­ронд хорьсон юм. Тэрээр хоёр сарын дараа шүүхэд очих ёстой байсан ч  очоогүй.  Үүнээс хойш долоо хоногийн дараа  бие нь муудсанаар Москвагийн эмнэлэгт хэвтсэн юм.  Дараа нь түүний бие муудсан шалтгааныг тодорхойлох болон аюулгүй байдлаа хангахаар Германд очсон байна.  Түүний эхнэр байсан хамтлагийн гишүүн Надежда Толоконникова Германы “The Bild” сонинд өгсөн ярилцлагадаа “Петр Верзиловын амь насыг хөнөөхийг зорьж хордуулсан” гэж ярьжээ.Эрчимт эмчилгээний тасагт тав хоносны дараа ухаан орсон Петр Верзиловыг найзууд, гэр бүлийнхэн нь “Энхтайвны төлөө кино” сангийн дэмжлэгтэйгээр Москвагаас Берлин рүү шилжүүлсэн байна.Хамтлагийн ахлагчийн зүгээс хийсэн мэдэгдэл нь Их Британийн  Солсбери хотод Оросын тагнуулч асан  Сергей Скрипаль болон охиныг нь хоёр орос хүн хордуулсан гэж  Английн Засгийн газраас буруушааж байгаатай давхацжээ.
Гэвч ОХУ-ын Засгийн газар энэ хэрэгт оролцсоноо үгүйсгэсэн байна. Дашрамд дурдахад  Петр Верзилов ОХУ-д төрж Канадад  хүүхэд насаа өнгөрүүлсэн. Харин ОХУ-д дээд боловсрол эзэмшихээр буцаж ирсэн. Гэхдээ “Пусси Риот” хамтлаг байгуулагдсанаас хойш  тэрээр хамтлагийн албан бус хэвлэлийн төлөөлөгчийн үүргийг гүй­цэт­гэж байв. Түүнч­лэн ОХУ-д 2012 онд  ерөнхийлөгч Владимир Путины Засгийн газ­рыг эсэргүүцсэн жаг­­саалд оролцож хамт­­ла­гийнхаа хоёр гишүүнтэй баривч­лаг­­дан саатуулагдаж байжээ. Энэ талаар АНУ-ын “New Yorker”  сэт­гүүлийн сэтгүүлч Маша  Гес­­сенийн бичсэнээр  хамт­­лагийн гишүүн  Надежда Толоконникова, Мариа Алехина нар баривчлагдаж хоёр жил шоронд суусан байна. Харин Верзиловт саяхан тохиолдсон асуудлын  талаар сэтгүүлч бичихдээ “Тэр хамтлагийнхаа хоёр гишүүнд хорих ял оноосон тогтоолыг сонсохоор дагаж явсан гэдгийг би мэднэ. Тэнд түүний бие муудсан. Энэ явдал энэ сарын 6-нд болсон. Үүнээс хойш бид түүнтэй холбоо барьж чадаагүй” гэжээ.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин