Жүдо бөхийн насанд хурэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр манай цагаар 14:00 цагт эхэлнэ. Эхний өдөр Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг "А" хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр олимп, дэлхийн хүрэл медальт Унгарын Эва Черновицкитэй нэг хэсэгт багтжээ. "В" хэсгийг Японы Ф.Тонаки тэргүүлж байгаа бөгөөд манай гавьяаттай хэсгийн аваргын төлөө барилдах магадлал өндер юм. "Э" хэсэгт Украины Дария Билодид, Галбадрахын Отгонцэцэг нар орсон байна. Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Амартүвшин хүч үзэх юм. Манай жүдочид энэ сарын 17-нд Азарбайжаны нийслэл Бакуг зорьжээ. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 129 орны 800 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгсөн байна. Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Д.Сумъяа тэргүүтэй 18 жүдоч тус тэмцээнд зодоглоно.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Урнаа бол монгол түмний хүчтэй бүсгүй. Амжилт хүсье
За тэр допингоос л хол явж үзээрэй, дүү минь. Орхоны төлөө харамсаж л байна.
Urnaa unendee baavartai baina lee dee.delhiin hoshoi avarga bolno.