sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сумо бөхийн Аки башёгийн 12 дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал ээлжит даваагаа Озэки Точиношин-г давснаар ганцаар башёг тэргүүлсээр байна.
Түүний ард явсан 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд энэ өдөр Озэки Такаясүд унасанаар нэг байраар ухарлаа. Түүний араас Какүрюү, Озэки Гойэдо, Такаясү нар 10 даваа, 2 унаатай нэхэж байна. Бөх сонирхогчдын анхаарлыг  өнөөдрийн сүүлийн гурван барилдаан ихэд татаж байгаа юм. Их аварга Хакүхо болон Кисеносато, Какүрюү болон Гойэдо нар халз тулан барилдана. Озеки Такаясү маэгашира Абитэй барилдахаар оноолт таарсан байна.
Макүүчи зиндаанд хүч үзэж буй манай бөхчүүдээс: Какүрюү М.Ананд 10:2, Хакүхо М.Даваажаргал 12:0, Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 5:7, Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 3:9, Таканоива А.Баасандорж 9:3, Чиёошома Г.Мөнхсайхан 7:5 гэсэн даваа унаатай байна.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг