sonin.mn
ЛОНДОН. /ТАСС/. Францын хөл бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Дедье Дешам 30,52 хувийн санал авч, Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ оны шилдэг дасгалжуулагчаар тодорлоо.
“The Best FIFA Football Awards” шагналын шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа даваа гарагт Их Британийн нийслэл Лондон хотноо болж өнгөрчээ. Өнгөрсөн улирлын тоглолтын шилдэг дасгалжуулагчдын жагсаалтад “Реал Мадрид” багийн дасгалжуулагч асан Зинедин Зидан 25,74 хувийн саналтайгаар удаалсан бол Хорватын шигшээ багийн дасгалжуулагч Златко Далич 11,87 хувийн саналтайгаар гуравдугаарт бичигджээ. Түүний дараагаар "Манчестер Сити" багийн дасгалжуулагч Хосеп Гвардиола /11,46 хувийн саналтай/, "Ливерпуль" багийн дасгалжуулагч Юрген Клопп /7,18 хувийн саналаар/, "Атлетико"-гийн дасгалжуулагч  Диего Симеоне /3,23 хувийн саналтай/, Бельгийн шигшээ багийн дасгалжуулагч Роберто Мартинес /2,61хувийн саналтай/, "Барселона" клубын дасгалжуулагч Эрнесто Вальверде /2,39 хувийн саналтай/ нар орсон байна.
Харин ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Станислав Черчесев 2,14 хувийн санал авч, 1,57 хувийн санал авсан Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгейт, гүйцэж түрүүлэн жагсаалтын есдүгээрт орсон байна.
ФИФА-гийн шилдэг дасгалжуулагч тодруулах санал хураалтад улс орнуудын үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчид, ахмад хөлбөмбөгчид, сэтгүүлчид болон интернэт хэрэглэгчид оролцжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг