sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэвтээ шахалтын /equipped&classic/ Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-24-нд АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулж шилдгүүдийг тодруулахад Монголын баг тамирчид 4 алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.
Тус тэмцээнд манай улсаас таван  тамирчин оролцож, ийнхүү зургаан медальтай эх орондоо ирж байна. Тодруулбал, Equipped буюу хэрэглэлтэй төрлийн М1 ангилал 105 кг-д С.Баяртөгс, -120 кг-д Ц.Баярхүү тус тус алтан медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн -120 кг-д Эрдэнэхүү мөнгө,  +120 кг-д Б.Алтангэрэл алтан медаль авлаа.
 
 
Харин Classic буюу хэрэглэлгүй төрлийн М1 ангилал -120 кг жин Ц.Баярхүү алт, насанд хүрэгчдийн 120 кг-д О.Мөнхбат хүрэл медаль тус тус хүртэж, Монгол Улсынхаа Төрийн далбааг Дубайн тэнгэрт мандуулжээ.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг