Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азербайжаны Баку хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ зургаа дахь өдрөө үргэлжилж өнөөдөр эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг жингийн барилдаанууд эхэллээ.
Эрэгтэйчүүдийн +100 кг-д олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр эхний тойрогт Киргизийн бөх Бекболот Токтогоновыг цэвэр ялж, хоёрдугаар тойрогт шалгарлаа. Тэрбээр дараагийн барилдаанаа БНХАУ-ын Ян Шатонгтой хийнэ.
Мөн тус жинд барилдаж буй ОУХМ Ө.Дүүрэнбаяр Венесулийн Пинедаг ялж, гуравдугаар тойрогт үлдлээ. Манай бөх Кубын Гранда Эндутой барилдахаар оноолт таараад байгаа юм. Эрэгтэйчүүдийн +100 кг-д нийт 41 бөх барилдаж байна. 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг