Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэн олимпийн наадмаас анхлан медаль хүртсэний түүхт 50 жилийн ой энэ оны 10 дугаар сарын 20-нд тохиож байгаа юм. Энэхүү түүхт ойг тохиолдуулан олимпийн медальт тамирчдынхаа ярилцлага, нийтлэлийг цувралаар нийтэлж байна.
5. 1972 он Мюнхен Хорлоогийн Баянмөнх
ХХ зууны Монголын харьшгүй хүчит их аварга
“Мюнхен-1972” олимпийн наадмын чөлөөт бөхийн -100 кг-д мөнгөн медальт Хорлоогийн Баянмөнх нь “Минск-1975” ДАШТ-ий алт, 1971, 1974 оны ДАШТ-ий хошой мөнгө, мөн нэг хүрэл медальтай, самбо бөхийн дэлхийн аварга, 1973 оны Ази тивийн аварга, “Тегеран-1974” Азийн наадмын аварга, Үндэсний Их баяр наадмын бөхийн барилдаанд 10 удаа түрүүлсэн. /1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1980, 1981, 1987 он/ Хоёр удаа үзүүрлэж, 15 удаа шөвгөрсөн Даяар Дуурсагдах Далай Даян Дархан аварга билээ. Чөлөөт бөхийн Монгол Улсын 14 удаагийн аварга, Монгол Улсын болон хуучин ЗХУ-ын гавьяат мастер, дэлхийд нэрээ мөнхөлсөн алдартай бөх төдийгүй, олон шилдэг тамирчдыг төрүүлсэн дасгалжуулагч, багш хүн билээ.
Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Хорлоогийн Баянмөнх нь 1944 онд Увс аймгийн Хяргас сумын Хан Хөхий нурууны салбар Хийвийн голд малчин ард Довчингийн отгон хүү болж төржээ. Түүнийг 10 настай байхад нь эцэг Довчин нь насан өөд болж амьралын хатуу хөтүүд нухлагдан хар бор ажил хийж ихэд тэнхээ суужээ. Тэр 12 наснаасаа сумынхаа бөхийн аманд гарч эхэлсэн бөгөөд 16 насандаа сумын наадамд түрүүлж, Сумын заан цол хүртжээ. Тэр 17 настайдаа 1961 онд Улаанбаатар хотод Багшийн сургуульд ирсэн нь түүний бөх зам нь нээгдсэн байна. 1961 оны намрын нэг өдөр Спортын төв ордонд үндэсний бөхийн барилдаантай гэж дуулаад дөрвөн төгрөгийн тасалбар авч, бөх үзэхээр ирсэн нэг хүнээр заалгаж тус барилдаанд бүртгүүлж улс даяар “Өмсдөг” хэмээн алдаршсан улсын заан Ц.Дамдиндоржийн аманд гарснаас хойш 1800 гаруй наадамд барилдаж 80 гаруй хувьд нь түрүүлж, үзүүрлэсэн байдаг.Тэрбээр 1962 оны Ховд хотын 200 жилийн ойгоор аймгийн начин, 1963 оны наадамд тав давж Монгол Улсын наяин болж бөхийн спорттой эргэлт буцалтгүй бүх амьдралаа холбож, зориулсан хүн. Дархан аварга Х.Баянмөнх 1963 оны наадмаар тавын даваанд улсын арслан Г.Цоодолд амлуулснаас хойш өнөөг хүртэл хэнд ч амлуулж үзээгүй нь гайхамшигтай бөгөөд харьшгүй хүчит монгол бөх гэдгийг нотлон харуулдаг. Х.Баянмөнх аварга 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрснөөс гадна олон улсын бөхийн таван төрлөөр хичээллэн амжилт гаргаж чадсан дэлхийд алдар нэрээ дуурсгасан домогт бөх билээ.
Энэ олон алдар хүндийн эзэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Х.Баянмөнх аваргатай ярилцсан чин сэтгэлийн халуун ярилцлагаа толилуулж байна.
-Та Монгол Улсаас олимпийн наадмын медаль хүртсэн тав дахь хүн. Мөн таван олимпийн наадамд дараалан оролцсон монгол бөх. Энэ тухайгаа эргэн дурсана уу?
- Анх 1964 оны Токиогийн олимпийн наадамд оролцохдоо л бид олимпийн хөдөлгөөний тухай анхны ойлголттой болж байлаа. Тухайн үед Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Пунцагноров бидэнд яриа хийж, Ю.Цэдэнбал дарга хүлээн авч уулзсан. Тэгэхэд Монгол, Японы харилцаа дайны байдлын үетэй адил шүү. Та бүхэн эх орны нэрийг хамгаалж яв гэж хэлэхэд айхтарсонин эвгүй л байсан. Ингээд хуучин ЗХУ-ын Владивосток хотоос Находка боомтод очиж усан онгоцоор 2 өдөр явж Японы Токио хот хүрсэн. Их далай үзээгүй хүнд хаашаа ч харсан цэнхэр юм болчихоод байж билээ. Би тэмдэглэлийн дэвтэртээ энэ тухай шүлэг бичиж байлаа. Тэгээд олимпийн хотхонд очиход монгол хэлээр хүүхдүүд угтаад “Монголын аваргууд сайн явж ирэв үү” гэхэд их л сайхан санагдсан. Олимпийн тосгонд орлоо, тэнд эмэгтэй цагдаа байдгийг анх удаа харлаа. Энд олон дугуй байсан бөгөөд дугуйг унаад хоолны газар оччихно, тэр дугуйг нэг нь унаад байрандаа ирнэ, нэг нь унаад дэлгүүр хоршоо явчихна. Энэ их сонин санагдсан. Манай зарим нөхөд энд дугуй унаж сурсан. Бид тосгонд дэлхийн олон орны хүмүүстэй анх удаа уулзаж зураг хөргөө авхуулсан нь гайхалтай байлаа. Баг тамирчдаас Монгол Улсынхаа тугийг барьж жагсах хүнийг тэнд томилсон. Тэгээд туг баригчаар хөнгөн атлетикийн багш, цэргийн хурандаа Найдан гэж хүнээр сонгоод олимпийн нээлтийн ёслолд оролцлоо.
Тэгээд бид жагсаад явахад Найдан хөл тавиад жагсахдаа их хурдан явж билээ, бид бараг гүйх шахам л түүний араас жагсаад явсаныг тод санаж байна. Нээлт болох цэнгэлдэх хүртэл 2 км шахам газар их удаан явж очсон юм билээ. Тэгэхэд цэнгэлдэхэд орчихоод байгаагаа ч мэдэлгүй хүмүүс шуугиад учраа мэдэхгүй л явж байж. Тэнгэрт нь жаахан үүл байсныг сарниулаад цэлмэг болгоод таван өнгийн утаатай онгоцоор таван цагираг зураад, тагтаа нисгээд их сайхан нээлт болсон. Хожим нь нь би олимпийн түүхээс уншиж мэдээд өөрийн дурсамж номондоо энэ талаар бичсэн дээ. Тэгээд Токиогийн олимпийн наадамд би нэг ялаад 10 дугаарт байрт орж билээ. Дараа нь 1968 онд Мехикод олимпийн наадам болоход Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн даалгавраар намайг багийн тугчаар томилсон. Би тэр жилийн улсын наадмаар түрүүлж, аварга цол дөнгөж авсан байсан. Ингээд л энэ олимпийн нээлтэнд үндэсний бөхийн зодог шуудаг, нөмрөгтэй тугаа бариад жагсахад, Мексикийн өдөр тутмын сонинд Латин Америк даяар сүр дуулиантай мэдээг гаргасан байдаг. Сонины эхний нүүрэнд олимпийн бамбарыг асаасан анхны эмэгтэйгийн зураг, мөн миний туг барьсан зургийг тайлбартай нийтэлсэн байдаг. Тэнд Монголын Чингисийн баатар том ширэн гутлаараа Мексикийн нутаг дээр өм цөм гишгэж мөрөө гаргалаа гэж бичсэн юм билээ. Түүнээс хойш 7 хоногийн дараа чөлөөт бөхийн барилдаан эхэлсэн бөгөөд миний хувьд огт бэлтгэл хийж амжаагүй. Учир нь зодог шуудагтай, тугаа бариад зураг авахуулдаг л ажилтай болсон. Даргадаа хэлэхээр чи Монгол Улсаа сурталчилаад яваад бай л гэсэн, бүтэн 7 хоног л энд тэнд зураг даруулж байгаад л тэмцээн эхэлсэн. Мехикогийн 19 дүгээр олимпийн наадамд би шагналт 5 дугаар байр, Ө.Эрдэнэ-Очир зургадугаар байр эзэлж, манай дөрвөн бөх медаль авсан. Ингэж л анх удаа олимпийн наадмаас монголчууд 4 медаль хүртсэн түүхтэй. Харин дараагийн 20 дугаар олимпийн наадам 1972 онд Баруун Германы Мюнхен хотноо болсон. Энэ олимпод би, баг тамирчдаас ганцаараа мөнгөн медаль хүртсэн. Улмаар Канад улсын Монреал хотноо 1976 онд болсон олимпийн наадамд оролцохдоо мөрөндөө гэмтэл аваад гарцаагүй медаль хүртэх боломжоо алдаж, шагналт тавдугаар байрт шалгарч байлаа. 1980 оны Москвагийн олимпийн наадам бол миний хамгийн сүүлд оролцсон 5 дахь олимп. Ер нь тамирчны хувьд ёслолын шахуу л юм болсон доо. Аз болж би нэг ялсан. Ингээд би 5 олимпийн наадамд оролцохдоо бүгдэд нь ялалт байгуулж, 10-аас дотогш байрт шалгарсандаа бахархаж явдаг. Тэгэхээр энэ сайхан Монгол оронд төрсөн манай тамирчид бие сэтгэл, хүчээ дайчилбал байгалиас заяасан өндөр амжилт гаргах боломж нээлттэй байна шүү гэж хойч үеийнхэндээ онцлон захиж хэлмээр байна.
-Мюнхены олимпийн үеэр буун дуу гарсан гэдэг энэ тухай дурсана уу?
-1972 оны Мюнхены олимпийн наадмын үеэр монгол тамирчдын байрласан байрны хажууханд буун дуу гарч, тамирчдыг барьцаалсан явдал болж, бид айж түгшиж л байлаа. Тэгээд нэг бүтэн өдөр шахам олимпийн наадам саатаж байсан түүх бий шүү.
-Таны бөхийн спортод өндөр амжилт гаргасныг үнэлж ФИЛА-гийн нэр хүндтэй шагнал хүртээсэн байдаг?
-Миний олимп, ДАШТ-д 10 жил дараалан медальт болон шагналт байрт шалгарсан амжилтыг үнэлж Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /FILA/-ны 100 жилийн ойгоор дэлхийн 100 шилдэг бөхийг тодруулж, “Дэлхийн бөхийн 100 жилийн од” шагнал гардуулсан юм. Энэ шагналыг олимпийн 3 удаагийн аварга, дэлхийн 7 удаагийн аварга А.Медведев , Карелин зэрэг алдартай бөхчүүд багтсан. Энэ шалгаруулалтанд би 25 дугаарт бичигдсэн. Тухайлбал, 1968 онд Мехикод шагналт 5 дугаар байр, 1969 онд Аргентинд ДАШТ-ий шагналт 6 дугаар байр,1970 онд Канадын Эдмонтоны ДАШТ-ий 4 дүгээр байр /одоогийнхоор хүрэл медаль/, 1971 онд Софигийн ДАШТ-ий мөнгө, 1972 онд Монреалын олимпийн мөнгө, 1973 онд Тегеранд ДАШТ-ий шагналт 4 дүгээр байр, 1974 онд Туркийн Станбулын ДАШТ-ий мөнгөн медаль, 1975 онд Минск хотноо болсон ДАШТ-ээс аваргын алтан медаль, 1976 онд Монреалын олимпийн шагналт 5 дугаар байр, 1977 онд Швейцарийн Лозанн хотноо болсон ДАШТ-ий шагналт 6 дугаар байр эзэлсэн энэ 10 жил дараалан тасралтгүй амжилтыг нь үнэлж “Дэлхийн бөхийн 100 жилийн од” шагналыг өгсөн юм билээ.
-Өнөөдөр Монгол хүн олимпийн их наадмаас анхлан медаль хүртсэний түүхт 50 жилийн ойн өндөрлөгөөс харахад, энэ хугацаанд 25 хүн олимпийн медаль хүртэж, хоёр олимпийн аварга төрсөн байна. Та олимпийн медаль хүртсэн анхдагч буюу тав дахь хүний хувьд сэтгэгдлээ хэлнэ үү?
-Олимп гэдэг бол бүх дэлхийн ард түмний энх тайвны бэлгэ тэмдэг болсон их наадам. Хүн төрөлхтөн бие биенээ ойлгох, хүн бүр адилхан л амьсгаадаж ядардаг юм байна, баярлаад уйлдаг юм байна, баяр баясгалантай сайхан амжилтанд хүрдэг юм байна гэдгийг бүх хүнд мэдрүүлж таниулах зорилгоор олимпийн баярыг анх хийсэн байдаг. Тэр үзэл санаа үргэлжилж явсаар өнөөдөр олимпийн наадам нь дөрвөн жилд нэг удаа болдог дэлхий дахины хамгийн том баяр наадам юм. Улс орнууд ард түмнийхээ бие бялдар, нийгмийнхээ харилцаа. дэлхийн соёлыг эзэмшиж байгаа байдал, авьяас, тэсвэр хатуужил, хурдан гавшгай, овсгоотой, эрдэмлэг байх, тэгээд цаашаа шинжлэх ухааныг спортод хэрхэн нэвтрүүлж байгаа, улс орны эдийн засаг ямар түвшинд байгаа зэрэг их олон үзүүлэлтүүдийг олимпийн наадам л харуулдаг. Монголын тамирчид олимпийн наадамд олон жил тасралтгүй оролцож, тасралтгүй медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийд мандуулж байгаа хамгийн том гавьяатнууд юм шүү. Гайхамшигтай. Энд бол хурал зөвлөгөөн хийгээд шийдвэр гаргаад медаль өгч байгаа юм биш. Дэлхийн бүх улс орон эрх тэгш оролцож, олимп, дэлхийн ямар ч аварга тамирчин, залуу тамирчин гэж огтхон ч ялгалгүйгээр, арын хаалгагүй, спортын нэг л дүрмээр шударгаар өрсөлдөж байж шилдгүүдээ тодруулдаг гэдгээрээ олимпийн наадам онцгой. Олимпийн наадам энэ дэлхий дээр өнөөг хүртэл гараагүй хамгийн том хөдөлгөөн гэж болно. Олимпийн наадмыг анх 200 гаруй удаа зохиож байгаад 1500 гаруй жил тасарсаны дараа өнөөгийн олимп дахин сэргэсэн түүхтэй. Монголчууд шинэ цагийн олимпийн наадмын 18 дахь наадмаасл эхэлж оролцож, манай 3 сая гаруй хүнээс 25 медальтан төрнө гэдэг Монгол орны байгаль, цаг уур, хоол унд, монгол хүний бие баялдрын онцлогийн гайхамшигтай давуу талыг нотлон харуулсан хэрэг гэж итгэдэг. Цаашдаа ч олон арван олимпийн медальтнууд манай улсаас төрөх нь тодорхой гэж онцлон хэлсэн юм.
Хорлоогийн Баянмөнх аварга Монгол Улсад анхны хувийн Биеийн тамир спортын болоэ бөхийн багш дасгалжуулагчийн дээд сургууль байгуулж, бөхийн спортын талаар олон бүтээл бичиж эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтэн хүн юм. Тэр Монголын үндэсний бөхийг олон талаас нь шинжлэх ухааны үндэслэлтэй судалж томоохон бүтээл туурвисан судлаач эрдэмтэн. Мөн сурган хүмүүжүүлэх ухааны доктор цолтой. Түүний төрүүлсэн, шинжсэн улсын болоод олон улсын өндөр цолтой олон шавь нарыг нь нэрлэвэл ганц хүнд үнэхээр ахадсан гэмээр дааж чадамгүй их алдар хүндийг тэр нэр төртэй үүрч чадсан эрхэм нэгэн гэдгийг батладаг.
Тэрбээр “Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” хэмээх гурван боть номыг бүтээн туурвисан билээ. Энэ бүтээл нь Монголын үндэсний бөхийн хөгжилд болон судалгаанд том хөрөнгө оруулалт болсон юм. “Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” хэмээх уг бүтээлийг худалдаанд цөөн хувиар гаргасан бөгөөд 21 аймаг болон сумдын бөхийн дэвжээгээр тарааж өгсөн юм байна.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Сайг бөх, МУУ ХҮН
Zuuny manlai bokh, sain etseg, Mongolchuud bidny baharhal, Delhiid danstai, SAIN HUMUN!!!!!!!!!!! YAZGUUR MONGOL HUMUN!!!!!!!!!!!!!!!!
Ми овогтын нутгийн та хүнийг нь биш,яс үндсийг нь архичин Мөнхбатын Дөрвөд хүн хүн биш сургаалийг нь дагаж л үзэн ядаж байгаа биз дээ.
Зайлуул муу Артаг начныг, бас Нэгдэл начныг дээш нь МАТАЖ амьдалд нь хар толбо суулгаж байсан хүн гэдэг дээ, Баянаа гэж!!! Уг нь нэг нутаг усны л хүмүүс Артаг, Нэгдэл нар. Өөрөөс нь илүү нэр, төр олчихвий гээд нутаг усныхнаа хүртэл сүйрүүлдэг гэсэн шүү. Одоо бас бөхийн өргөө гээд улайрч байна. Аварга минь одоо больдоо, насаа бод, үр хүүхдээ бод
103.11.194.234 Ми овогтын алтан нутаг Мөнхбат архичингийн нүүрээ нууж байгаад Монголыг хутгалж ирсэн цуурхалууд ямар дуусах биш! Завханыхан завхай, Архангайнхан танк хүлдэг,Булганыхан будилааантай, Говийнхон цус ойртсон эвгүй дээ.Баянмөнхийн талаар цуурхалууд Маде ин Монголия-с эхлээд Зах дээр жийнс зарсан гээд дуусахгүй.Адгийн тэнэг гэж бусдыг Ухаантан Мөнхбат "жинхэнэ хольцоогүй Шавь тав" үнэхээр доорд үздэг байсан л даа.
Yag unen
Ёооо лайтай бөх. Монгол бөхөөр хоодоо олж идчихээд, монгод бөхийг судлаад хөгжүүлж судар бичсэн хүн энэ хүнээс өөр хүн байхгүй. Бусад нь баасны савнууд, бялдуучууд болон наадамд 3 түрүүлсэнэж их юманд бодцон бааснууд. Агуу хүн гэж ийм хүмүүсийг хэлнэ. Ийм агуу хүний сэтгэлзүйг ойлгоогүй байж өөрийгөө яаая даа гэсэн чи бид нар шиг ямбийнууд энэ хүнийг дүгнэхгүй. Тэгээд болоо
Ёооо лайтай бөх. Монгол бөхөөр хоодоо олж идчихээд, монгод бөхийг судлаад хөгжүүлж судар бичсэн хүн энэ хүнээс өөр хүн байхгүй. Бусад нь баасны савнууд, бялдуучууд болон наадамд 3 түрүүлсэнэж их юманд бодцон бааснууд. Агуу хүн гэж ийм хүмүүсийг хэлнэ. Ийм агуу хүний сэтгэлзүйг ойлгоогүй байж өөрийгөө яаая даа гэсэн чи бид нар шиг ямбийнууд энэ хүнийг дүгнэхгүй. Тэгээд болоо
бохиин оргоог огчих л доо энэ хунд
Za yychilaarai?Bayanmenh gyai tan sig aldartan bol ard tymenii dynd aldartan sig baih yostoi cham sig luibarchin hynii yl sagaigch sig bol ard tymeneesee holdson nobs!!!!zail bayanmenh hend ch hyndlegdehgyi yhej dald oroh hyn bol chi!!!!lud ee!!!chi dahioad hebleliin hyydasaar yzegdeed baigaarai!!haraal idsen teneg mal?....
Уучлаарай гэж овоо эхлээд хараал үзэн ядалт руугаа тэсэлгүй орчих юмаа. "Жинхэнэ хольцоогүй Төв аймгийн Төв Халх" Мөнхбат аваргын Орос пизда хараалаа харин орхичихож.
уравж шаахвсан, увсынхны нэр гутаасан шившгийн хар хог.
Мөнхбат аваргын Хүн биш гэж заралсан Увсын төлөө Ми овогтын Төв аймаг санаа зовлоо юу? Өөхөнд чулуу боож шиддэг нь Тангад лам ногоочин Хужаа местный Оросуудын холимог жалганы бэртэгчин Оркууд та нарын Монголыг нураах арга барил гэдгийг Монголчууд сайн мэднэ.
kkkk Орос, Манж, Хятад мэтийн гадныхны БООЛ, ХАМСААТАН болж Монголчуудыг хядаж, Монголын төрийн устгах гэж араас нь хутга шааж явсан нөхдүүд ХЭЗЭЭ Монголын төлөө санаа зовдог болоо вэ???? хамгийн ойр тод жишээ л гэхэд Цэдэнпил байна!!!! Оросын тавиул гөлөг, бууны НОХОЙ яалаа!!!
Зайлуул муу Артаг начныг, бас Нэгдэл начныг дээш нь МАТАЖ амьдалд нь хар толбо суулгаж байсан хүн гэдэг дээ, Баянаа гэж!!! Уг нь нэг нутаг усны л хүмүүс Артаг, Нэгдэл нар. Өөрөөс нь илүү нэр, төр олчихвий гээд нутаг усныхнаа хүртэл сүйрүүлдэг гэсэн шүү. Одоо бас бөхийн өргөө гээд улайрч байна. Аварга минь одоо больдоо, насаа бод, үр хүүхдээ бод.
"Бөхийн хувьд сайн бөх харин хүний хувьд сда байгаа юм" Ж.Мөнхбат. МУГД С.Магсар багшийг МАХН-ын ТХ-нд матаж бичсэн матаас нь архивт нь байж л байгаа. Бурханы орон руу явахын хооронд аятайхан байж байгаад явчихгүй...
Золбин пизда Мөнхбатын хор шингээсэн хутганаас доор цуурхал ямар дуусах биш
Хар Баянаа хүн биш эээ. Бөхийн өргөөний төлөө амь тавих гэж дайрч байгааг нь л харчих!!! кккк Цэдэнбалыг буусан хойно нь шууд л танихгүй болсон шүү дээ. Уулзаж байгаагүй ухааны юм яриаад яваад байсан.
ЯСНЫ САЙН БӨХ ДӨӨ, МАРГААН БАЙХГҮЙ
Бөхийн өргөөний асуудалаас өмнө Баянаа аваргын ярианд итгэж, энэ хүн үнэн ганцаардаж байсан байх гэж ойлгож байлаа, бас хүндэлж байлаа. Одоо бол эргэлзэж эхэлж байна. Ингэж нэр хүндээрээ шал арчих хэрэг байна уу. Одоо тэнэгтээд тэр чигээрээ гүрийж эд нар болохгүй байна, би монгол бөхийг авна, болохоо болилоо гээд л эхэлнэ биз. Ард түмэн аль эрт хэн нь хэн бэ гэдгийг ойлгоод эхэлсэн. одоо эртхэн дээр нь буулт хийгээд холдож үз ээ. Маш боловсоноор буулт хийвэл таныг ард түмэн ахиад л хүндлэнэ.
Сайн бөх, сайхан хүн.Илжигнүүдээ эхлээд монгол бөхөд ялгаварлан гадуурхалыг хэн хийдэг билээ сайн бодоорой.Ямар паразитүүд энэ өвгөнийг мангас болгож харуулж байгаад бөхийн өргөөг шимээд сууж байдгийг мартсануу
vxexiin orond boxiin orgoond ysj gej shunasd bgan be bolio awargaa cvn shig baij bgad vx
Амьдралаараа "Дэндүү ухаантай Шавь тавын Мөнхбатын" төрүүлсэн ард түмнээс нь эхлээд доромжилсон гүтгэлэг цуурхалыг сөрж амьдрахад энэ хүнд амар байгаагүй! Гэхдээ яаж ч байсан "Хольцоогүй цэвэр Төв Халх (мэдээж баалгаагүй)" Мөнхбат Батэрдэнэ аврагууд шиг тэр яс үндэс ярьж доош орж байгаагүй нь үнэн.
Энэ шуналт өвгөн бөхийн холбоо байгуулах өргөө барьж бүтээхэд огт оролцоогүй хөндлөнгөөс шүлс үсэргэж суусан. Бариад бүтээгээд жигдрээд ирэхээр нь булаахаар дайрсан л шуналт шүү дээ. Үеийн нөхдөө ахмад үеэ доод үеийн бөхчүүдээ багш дасгалжуулагаа бүгдийг л дээш доош төв хороо руу хүртэл матаж гүтгэж ирсэн түүхтэй хүн. Үнэн сониноор дүүрэн хэрүүл тарьж байдаг байсныг хууны хүмүүс уншиж л байсан. Эх орныхоо нэрийг бодож яв гэж даалгавар авчихаад смд шаагаад явдаг дүүрчихсэн нөхөр. Одоо үеийн бөхчүүд дараа үеийн бөхчүүдээс энэ өвгөнийг хэн дэмжиж ойр байна. Байхгүй ганцаараа шугалт сэтгэлээ дарж чадахгүй түмэн олонд ад болоод л явж байна.
Мөнхбат архичингийн гүтгэлэг цуурхал түүнийг зайлсан хойно ч зогсохгүй.Гэхдээ одоо хэнд ч хор хүргэж чадахгүй. Хорчин түүний баталснаар Дөрвөд Баруун Монголчууд хүн биш болчихоогүй.Архангайнхан танк хүлээд зогсохыг харсан Мөнхбатууд байхгүй,Булганыхан будаан дээрээ зодолдоогүй,Завханыхан завхайрч тэмбүүрээд дуусчихаагүй, Говийнхон Ми овогтын ухаант Төв аймгийнхны дебил тэнэг барлагууд болоогүй.Эхлээд Төв Халх сүүлдээ Шавь тав гэж цээжээ дэлддэг байсан өөрийнх хэлдэгээр "пиздагийн" санаа Монголыг устгах байсан.
Монхбат Баянмонхийн унэнийг нь тоолгуй хэлчихдэг хэнэггуй эр, АА Харин Баянмонх бод ясны хорчин хун ялгаа байгаа биз
Мөдхөн үхэхийн хооронд буяндаа бузар хийж яанаа...
Бөхийн өргөөнд шунахаа л больчих. ухаантай хүн юм бол тэр залуучуудад садаа бүү бол.
царайнаасаа дотор нь илүү хар,үгнээсээ үйлдэл нь илүү хорлонтой
Өөрийг нь нэр алдартай бөх болгож өгсөн Магсар багшийг, оросын бөхчүүдийг манай гол дайсан гэж хэлдэг, зөвлөлтийн онгоцоор нисдэггүй америкийн онгоцоор нисдэг гэж,өөрийг нь волейбол тоглодог мангар бацаан байхад нь хань татаж үндэсний бөх руу оруулсан, өөрийг нь нам дардаг байсан алдарт аварга Мөнхбатыг шашин шүтдэг,лам багштай,туганд залбирдаг гэж,БТСХ-ны дарга асанг Лхагвасүрэн гуайг энэ хоёрыт арга хэмжээ авдаггүй эвлэрдэг гэж матаж явсан энэ нохойг хүн биш гэж хэлэхгүй тэгээд хүн гэж хэлж болох уу.Энэ хүн чанаргүй нохой өөрийг нь бүх талаар дэмжиж тусалдаг байсан,төрийн наадамд түрүүлэхэд нь гар барьж баяр хүргээд үнсдэг байсан Цэдэнбал даргыг,-Би Цэдэнбал гэдэг хүнийг танихгүй,гар ч барьж үзээгүй гээд нохойтож яваа ичгүүр сонжуургүй хүн биш амьтан.Энийг хүн биш гэж хэлэхгүй тэгээд хэнийг хүн биш гэж хэлэх юм бэ.Энэ үг худлаа үг үү.Нямдорж л зайлвал миний санаа амарна гэд явсан энэ амьтан одоо Бөхийн өргөөг авчих снааатай нүгэл хийж явна.Хүчтэй бөх ч хүний шаар шавхруу.
Mongol gedeg neryg Ertontsyn chihnee duursgasan MONGOL boh Bayanmonkh-d bayarlaj yav!!!!!!!!!!! Namagyn nogoon melkhiinuud vaaglaad vaaglaad ulam gutamshig bolno!!!
Хар Баянаа хүн биш эээ. Бөхийн өргөөний төлөө амь тавих гэж дайрч байгааг нь л харчих!!! кккк Цэдэнбалыг буусан хойно нь шууд л танихгүй болсон шүү дээ. Уулзаж байгаагүй ухааны юм яриаад яваад байсан.
ХАДАА АВАРГЫГ БАС ЖИЙСЭН ГЭЖУУГАА
chi yhsen baasany mongol bhav dee. eerliiz yamaa l bgaa biz dee. Ustyn gudamj, manj luuuhaan hudaldaachiny sheesnuud buu anduuraad bai.
Ene zochin yamar unen bichee be? Uneheer SAIN buh MUU hun Uneheer SAIN buh MUU hun Uneheer SAIN buh MUU hun Uneheer SAIN buh MUU hun Uneheer SAIN buh MUU hun Uneheer SAIN buh MUU hun Uneheer SAIN buh MUU hun
Chi tiim sain hun uu??? Hamagyn suuld hezee EEJDEE chi ayaga suutei tsai chanaad ogson be???!!! Nastai aavaasaa " Minii huu bi chamaar baharhaj bn " gej heluulj chadsan uu??? Neg nastai ovgon luu olon talaas ni dairch doromjilj baigaa TA NAR DELKHII-d GUTAMSHIG BOLNO!!!!!!!!!! Orchuulaad NET-d tavij bolno shu!!!!!!!!!!
Нэр хүндээ сэргээх арга уу? Одоо өнгөрсөөн өвгөн ах минь, нэр хугарахаар яс хугар гэдэг үгийг эртхэн санах байж дээ
Төрийн толгойд Цэдэнбал,Төв Цэнгэлдэхэд баянмөнх,Төв театрт Түмэндэмбэрэл гээд ханхалзаж явсан дөрвөдүүд одоо баянмөнх шигээ хөөрхий муу Цэ даргаа тас мартаад Ан гэдэг өмхий жорлонд элсчихсэн, социализм, коммунизм сөнөтүгэй гээд орилолдож яваа нь нэг юм хэлээд байгаа юм биш үү.Энэ явдал хүн чанартай,мөс чанартай,мөн чанартай хүнд байх чанар мөн үү.Энэ бүх чанараа гээчихсэн жудаггүй амьтныг хүн гэж хэлдэггүй монголын язгуур уламжлал бий.
Цэдэнбал Оросуудын ХОРМОЙ дор шивтэр үнэрлэн хэвтэж насаа дуусгасан. Монгол гэх сэтгэлгүй Оросуудын БУУНЫ НОХОЙ бож бузартаж яваад цааад эзэддээ амиа таслуулсан гунигт түүхтэйг хүн бүр мэднэ!
bas neg chutguur obgon min choldoj uz
Энэ хүн биеээ хэрхэн дайчилж, тэгэхдээ тэр олон арван жилийн турш, болдгийн үлгэр жишээ. Халх ястай байсан бол тэнгэрт гаргасан байгаа даа. 1960-д оноос бага ястанг дээш гаргахгүй дарж байх оролдлого эхэлсэн байна лээ шүү дээ. Богд хааны үед Богдын, их дагинын бөхийг унагаж болдоггүйтэй бүгд эвлэрч байв. 1930-40-д онд лам хүн түрүүлж болдоггүй байж. Лхагва арслан бодит жишээ. 1950-иад онд Дамдин халх нэрээр 5 түрүүлсний дараа буриад нь илрэхтэй зэрэг, 1961 онд, унаагүй байтал нь Цэрэн давсан болгосон, бүгд эвлэрэв. 1960-аад оноос увсынхны эсрэг ажиллаж эхлэв. Одоо их эрчимтэй үргэлжилж байгаа биш гэж үү? Өвөрмонгол, тува, буриад бөхийг наадамд барилдуулахгүй. Халхууд бид хятадтай илүү их цус холилдоод арай муудчаад, цаг хожиж байгаа маань энэ үү? Муу бол глобалчлалд орж өрсөлдөөний орчинд л сайжирна даа. Баянмөнх аварга дуугүй болчихвол, эсвэл увсынхан устчихвал юм сайхан болно гэдэг заримын маань мөрөөдөл байх, гэвч би эргэлзээд байдаг. Эсвэл би хужаа цустай хүн үү? Хариу өгнө үү.
Энэ хүн биеээ хэрхэн дайчилж, тэгэхдээ тэр олон арван жилийн турш, болдгийн үлгэр жишээ. Халх ястай байсан бол тэнгэрт гаргасан байгаа даа. 1960-д оноос бага ястанг дээш гаргахгүй дарж байх оролдлого эхэлсэн байна лээ шүү дээ. Богд хааны үед Богдын, их дагинын бөхийг унагаж болдоггүйтэй бүгд эвлэрч байв. 1930-40-д онд лам хүн түрүүлж болдоггүй байж. Лхагва арслан бодит жишээ. 1950-иад онд Дамдин халх нэрээр 5 түрүүлсний дараа буриад нь илрэхтэй зэрэг, 1961 онд, унаагүй байтал нь Цэрэн давсан болгосон, бүгд эвлэрэв. 1960-аад оноос увсынхны эсрэг ажиллаж эхлэв. Одоо их эрчимтэй үргэлжилж байгаа биш гэж үү? Өвөрмонгол, тува, буриад бөхийг наадамд барилдуулахгүй. Халхууд бид хятадтай илүү их цус холилдоод арай муудчаад, цаг хожиж байгаа маань энэ үү? Муу бол глобалчлалд орж өрсөлдөөний орчинд л сайжирна даа. Баянмөнх аварга дуугүй болчихвол, эсвэл увсынхан устчихвал юм сайхан болно гэдэг заримын маань мөрөөдөл байх, гэвч би эргэлзээд байдаг. Эсвэл би хужаа цустай хүн үү? Хариу өгнө үү.
Энгийн логик үнэнийг ойлгохгүй мөртлөө мэдэмхийрсэн коммент бичээд суудаг хачин хүмүүс байх юм.Сайн тамирчин, сайн жүжигчин,алдар нэртэй хүмүүс хэвлэл мэдээллээр гардаг шигээ сайхан инээсэн,намба төрхтэй ,эелдэг ёс зүйтэй байдаггүйг амьдрал нотолчихсон юм.Энэ алдартнууд чухам ямар хүн болохыг тэрний амьдардаг байрны цэвэрлэгч,СӨХ-ны дарга,хариуцсан конторын сантехник,цахилгааны хүмүүс яг чин үнэнээр нь хэлж өгдөг юм.Зурагтаар гардаг шигээ ариун амьтад огт биш.баянмөнх гэхэд үнэхээр байгалиас заяасан их хүч бяртай сайн бөх боловч тэрний хүн чанар даанч муу муухай гэдгийг хүмүүс хэлж байна.Үүнийг зөвшөөрөхгүй,сайн бөх бол сайн хүн байх ёстой гээд эргүүтээд байж таарахгүй.Аль аль нь үнэн юм.Сайн бөх гэдэгтэй хэн ч маргахгүй.Харин муу хүн гэдгийг нь бүх монгол даяараа мэднэ.Ийм л юм.
Энгийн логик үнэн гэдэг бол дүрмээр байх. Богд хаан, Чойбалсангийн үед тэдний дэмжиж явдаг бөх давах ёстой гэсэн бас нэг нэмэлт байсан юм билээ. Их дагина, Чойбалсан жанжин шийдсэн, "зөв" гэж аялдан дагалддаг байж. Одоо халхууд олонхи болсон үед халх бөх түрүүлэх ёстой гэсэн бичигдээгүй, халхуудын амнаас салдаггүй дүрэм бас байна. Ганц Баянмөнх дээр биш, увсын бөхчүүд түрүүлэх шат руу оччихоор энэ ил гарч ирчихээд байх юм. Монгол улс халхуудын улс биш, бүгд адил эрхтэй. Үүний эсрэг явсан хүн, бөх муу хүн болчих уу? Халхууд ямар учраас хөнгөлөлт эдлэх гээд байна, таслан зогсоох хэрэгтэй зүйл бол энэ. Би энэ хүнийг "сайн хүн" гээгүй. Өөрийгөө дайчилж үр дүнд хүрч чаддаг гэсэн ухаантай. Та намайг "хачин хүн" гэсэн тань бодитой үнэн, иймээс би таныг зориуд цаг зараад, 43.242.243.210 гэсэн хаягаар тань хайгаад олчихлоо. Та тамирчин Баянмөнхийн хэмжээнд МУ-ын нэрийг Дэлхийд гаргаж чадна байх, түүнээс өөрийгөө илүү сайн гэдгээ нуухгүй байна Та, гэхдээ хэзээ юм бол доо?