sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /ФИБА/-ны 3х3 сагсанбөмбөгийн U 23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Ши Ан /XIAN/ хотноо өнөөдөр эхэлнэ.
Манай улсын залуучуудын шигшээ баг өнгөрсөн даваа гарагт БНХАУ-ыг зорьсон юм. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тоглолтын хуваарийг танилцуулж байна.
 
 
Эрэгтэй баг: /2018.10.3/ 14:20 цагт Монгол- Унгар, /2018.10.5/ 13:40 цагт Монгол-Эстоны багууд тоглоно. Эмэгтэй баг: Монгол-Аргентин /2018.10.4/ 14:20 цагт, /2018.10.6/ 14:20 цагт Монгол-Японы багууд халз тоглохоор учраа таарсан байна.