БАТУМИ. /ТАСС/. Гүрж улсын Батуми хотод Олон улсын шатрын холбоо буюу "FIDE"-гийн ерөнхийлөгчийг сонгох санал хураалт дуусч, ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч асан Аркадий Дворкович сонгогджээ.
Санал хураалтад “FIDE”-гийн конгрессийн 182 гишүүн оролцсон байна. Дворковичийн цорын ганц өрсөлдөгч нь тус холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Грекийн иргэн Георгиос Макропулос байсан бөгөөд Дворкович 103 санал авсан бол Макропулос 78 санал авчээ. Нэг санал хүчингүйд тооцогдсон байна.
"FIDE"-гийн ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшигч гурав дахь хүн болох Их Британийн гроссмейстер Найжел Шорт санал хураалт эхлэхийн өмнө Дворковичийг дэмжин нэрээ татаж буйгаа мэдэгджээ.
Олон улсын шатрын холбооны өмнөх ерөнхийлөгч Кирсан Илюмжиновыг тус холбооны ёс зүйн хорооны шийдвэрээр 2018 оны долдугаар сарын 13-нд албан тушаалаас нь огцруулсан билээ. Кирсан Илюмжинов 1995 оноос хойш тус байгууллагыг удирдаж байсан юм.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Халимагийн ногоо муухай зальтай Илюмжиновыг амбаардаад хоогоод явуулсаннь болж 17жил Халимагийг удирдахдаа Москваагийн санхуу э/з ийн булэглэлтэй нууцаар нийлж Халимагт Москвасгаас зориулж олгосон тосовийн монгийг хулгайлж идсээр байгаад долларын тэрбумтан болж энгийн халимагууднь ОХУын хамгийн ядуу нусаа хацартаа наасан мужаар тодорч ОХУаар нэг таран хоолоо олж идэх гэж зовж явдаг болцгоосон юм билээ.Халимагууднь Илюмжиновтаа ам маш муутай байдын билээ
Кирсан Илюмжинов -New Ostap Bender, Элиста-Нью Васюки гэдэг үг гарсан шүү дээ.Муу КГБ-ийн матаач царайлсан илжиг манай ойрдуудыг хятад гаралтай гэж ярьж хятадуудад тал олох гэж оролдсон.Сүнсээ худалдсан этгээд.
хөөхрхий тэр чинь монголд шатрын ородон барих мөнгө өгөсөн, тэр мөнгө хаачсан болоо?