sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Буэнос-Айрес-2018" залуучуудын III олимпийн наадамд оролцож байгаа манай тамирчдаас жүдо бөхийн тамирчид хоёр дахь мөнгөн медалиа хүртлээ.
Аргентин улсын нийслэлд зохион байгуулж буй тус наадмын жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 55 кг-д өрсөлдсөн Г.Тэмүүжин анхны медалийн эзэн болж мөнгөн медаль хүртсэн. Өчигдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-д өрсөлдсөн Л.Сoсoрбарам Куба, Мадагаскар, Узбекстаны тамирчдыг цэвэр ялж , аваргын төлөө Оросын И.Хубуловад ялагдсанаар энэ наадмын мөнгөн медалийн эзэн болж Төрийн далбаагаа Аргентины тэнгэрт 2 дахь удаа мандууллаа.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг