sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Жакарта-2018" Пара Азийн наадмаас Монгол Улсын баг тамирчдын анхны медалийг жүдоч А.Мөнхбат хүртлээ.  Өчигдөр жүдо бөхийн 66 кг-ийн жинд А.Мөнхбат хүрэл медалийн эзэн болж баг тамирчдынхаа медалийн салхийг хагаллаа.
Индонези улсын Жакарта хотноо 10 дугаар сарын 6-13-нд Пара Азийн III наадам үргэлжилж спортын 18 төрөлд 3656 тамирчин 556 багц медалийн төлөө өрсөлдөн шилдгүүпдээ тодруулах юм.Өнгөрсөн ням гарагт нээлтээ хийсэн Ази тивийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Энэхүү наадамд Монгол Улсын баг тамирчид жүдо бөх, байт харваа, пауэрлифтинг, бадминтон, суугаа волейбол зэрэг спортын 9 төрөлд өрсөлдөж байгаа юм. 
 
Д. Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг