sonin.mn
ГАБОРОНЕ. /Xinhua/. Ботсвана улсын 400 метрийн гүйлтийн тамирчин Лидия Желе допингийн шалгалтад унаж, түүний сорьцоос хориотой бодис илэрсний улмаас тэмцээнд оролцох эрхээ хасуулжээ.
28 настай Л.Желегийн тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хассан тухай Ботсваны Хөнгөн атлетикийн холбооны дэд ерөнхийлөгч Кеннет Кикве албан ёсоор мэдээлсэн байна.
Тэрбээр нэмж хэлэхдээ, ирээдүйд түүнийг алдарт тамирчин Амантле Монтшогийн амжилтыг эвдэж чадна гэж ботсваначууд найдлага тавьдаг байсан нь талаар болоход хүрлээ гэжээ. Ирэх онд Доха хотноо болох Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Л.Желед ихээхэн итгэл хүлээлгэж байсан юм. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг