Үндэсний бөхөд бий болоод удаж байгаа маргааны улмаас Бөхийн өргөөнд болдог барилдаанууд цуцлагдаж бөхчүүдийн бэлтгэлжилт төдийгүй бөх сонирхогч, үзэгчдийн эрх ашгийг хохироож байна гэж үзсэний учир хэсэг бөхчүүд уулзалт зохион байгуулж санал бодлоо солилцон бөхчүүдийг нийтээрээ эвлэлдэн нэгдэх уриалга гаргахаар болжээ.
Энэ уриалгатай зэрэгцүүлэн бөхчүүдийн дуу хоолойг олон нийтийн сонорт хүргэж маргалдагч талуудын аль нэгийг албан ёсны холбоо болох талаар шийдвэр гаргаж чадахгүй байгаа хууль шүүхийнхэнд шаардлага хүргүүлэх зорилготой юм байна. Учир нь шүүхийнхэн асуудлыг хуулийн дагуу шийдэхийн оронд Бөхийн өргөөг цагдаагийн хамгаалалтад авах төдийгөөр ажиллаж байна гэж бөхчүүд ярьж байгаа юм.
Бөхчүүд хагаралдах биш эвлэлдэн нэгдье гэсэн уриалгад улсын арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж, улсын харцага Б.Одгэрэл, Н.Батзаяа, улсын начин Д.Цогзолдорж, А.Алтанхуяг, аймгийн арслан Д.Тогтох-жаргал, П.Өсөхбаатар нарын 30 гаруй бөх нэгдээд байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Хэ хэ, мөнгөгүй болж дээ
Зөв зөв. Бөхчүүд сайн байна. Бузар шуналын хар нүхнүүдээс болж бөхчүүд, үзэгчид хохироод байж болохгүй.
WHO CARES!
Зохиолчдын ордонг удахгүй хүмүүс булаалдаж эхлэх нөхцөл байдал үүсч байгаа. Бөхийн өргөө, зохиолчдын ордонг төр авах хэрэгтэй.
Бөхийн өргөөг төр аваад ААТОНӨҮГ болгоод яв шуналтангуудад өгч болохгүй
Бузар гүзээнүүд бөхчүүд үхсэн нохойн оцгор, шуналууд
Баянмөнх, Хүрэлбаатар, Чинбат, А.Сүхбат нарын шуналтангуудаас холуур байвал болох нь тэр. Мөн Нямдорж,Данзантангуудыг ч ойртуулж болохгүй.
Эдэн дотор цорын ганц увс хүн байгаа нь Тогтохжаргал л байна.баянмөнх хараалчийн турхиралтыг сөрөх зориг гаргаж чадаж буй түүнд баяр хүргэе.Бөхчүүд хэн нэг сувдаг шуналтай золбин нохойн хатгаасаар биш харин өөрсдийн эрүүл оюун бодлоор асуудалд хандах ёстой.Энэ хүчтэй бяртай эрчүүдийг үндэсний бөх гэдэг соёл тэжээж байгаа болохоос баянмөнх тэжээгээгүй шүү.Увсынхан даанч гэмээр тэнэг хогнууд юм даа.
behchyyd ebleldeh heregtei!ene ard tymenii hyndetgeliin gol chem ni ta nar?Ta naraar mongol hyn baharhasaar irsen!eneeder neg ikhe Amerik dyyriasan sarmagchingyydn sig soliorood yahab dee!!Mongol hyn hyneeree baih ni chyhal!