sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Рио-2016” олимпийн наадмын алтан медальт, дэлхийн хошой аварга, Японы жүдоч Шохей Оно Монголд мягмар гарагт хүрэлцэн иржээ.
Дэлхийн шилдэг жүдоч Ш.Оно-г Японы мэргэжлийн сумод хүч үзэж байсан Токүсэгава Б.Ганболд, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын бөхчүүд өчигдөр /10.17/ орой Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас угтан авчээ.
 
 
Тэрбээр Монголд байх хугацаандаа жүдо болон үндэсний бөхчүүдтэй хамтдаа бэлтгэл хийж, туршлагаа хуваалцаж монгол тамирчидтай танилцах юм. 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг