sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангайн “Бөхбилэгт” дэвжээний нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын начин Б.Амарзаяа үзүүрлэв.
Өнгөрсөн бямба гарагт (2018.10.20) Спортын төв ордонд болсон энэ барилдааны шөвгийн дөрөвт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Амарзаяа нар үлдсэн байна. Дээр дурдсан бөхчүүдээс гадна улсын харцага О.Хангай, улсын начин Л.Гантулга, Б.Батжаргал, Ч.Хөхчирэнгэр, Б.Серик тэргүүтэй бөхчүүд хүчийг үзэн, уран мэхээ уралдуулан барилдсан юм.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг