Кристиано Роналдог 2006 онд Лос Анжелест загвар өмсөгч асан Катрин Майоргод бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр дахин шалгаж эхэлсэн. Харин хөлбөмбөгчин өөрийгөө энэ хэрэгт буруугүй гэж мэдэгдсэн юм. Катрин Майорга Германы “Дер Шпигель” сонинд өгсөн ярилцлагадаа тамирчин энэ хэргийг нуухын тулд мөнгөн төлбөр авахаар тохиролцсон гэжээ. Түүний ярьснаар Кристиано Роналдо энэ хэргийг нуухын тулд 300 мянган евро төлсөн байна. Харин Ювентус багт тоглох болсон хөлбөмбөгчин “Ийм нөхцөлд би худлаа ярихгүй. Миний өмгөөлөгчид намайг буруугүй гэдгийг мэднэ. Үнэн үргэлж ялдаг” гэжээ. Түүнчлэн “Би бол хөлбөмбөгийн талбай болон талбайн гадна ч үлгэр жишээ болохоор хүн гэдгээ мэднэ.
Надад бүгд байна. Бүрэлдэхүүнд нь орж тоглодог баг болон сайхан гэр бүл байна. Би аз жаргалтай хүн” гэв. Түүний хэлснээр Жоржина Родригестэй хамтарч босгосон гэр бүл нь хамгийн чухал гэжээ. Энэ түүнийг иймэрхүү хэргээр буруутгаж байгаа анхны тохиолдол биш гэнэ. Энэ хэргийг дахин шалгаж эхэлсний дараа Кристиано Роналдо инстаграмын дагагчиддаа “Энэ талаар гарсан бүх мэдээлэл худал. Миний нэрийг барьж өөрийгөө сурталчилж нэр төр олж авахыг хүссэн байна. Энэ нь түүний хийдэг ажил. Би аз жаргалтай хүн. Бүх юм сайхан байна” гэж бичжээ.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
aytaihan zyragiig ni yagaad tabiagyi yum boldoo?Byryytgah tal ryygaa l bna uu?....manaihan ch chadah hymyys syy!!!!
Роналдо татвараас бултаж чадна."Европ"Оросуудын шүтээн Өмнөдийн Негр Араб Ислам шашинтангууд,Католик шашинт Испани Португальчуудайгаа адилхан худалч хулгайч хиймэл орилоо жүжигчин мөн чанартай.