sonin.mn

Ц.Ганболд дасгалжуулагчтай Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийнхан "Токио 2020" олимпын эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөхөөр Тажикистаныг зорилоо. Энэ нь Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудаас олимпын наадмын эрхийн төлөө өрсөлдөх гэж буй анхны тохиолдол юм. Манай улсын хөлбөмбөгчид Тажикистан Сингапур, Филиппин, Тайвань гэсэн дөрвөн улстай "А" хэсэгт хүч үзнэ. Тэд эхний тоглолтоо ирэх сарын 4-нд талбайн эзэн Тажикистантай, удаах тоглолтоо 6-нд Сингапуртай хийх юм. Гурав дахь тоглолтоо ирэх сарын 8-нд Тайванийн шигшээ багийнхантай хийх хуваарьтай байна. Олимпын наадмын эрхийн төлөөх тэмцээн нь манай хөлбөмбөгчдийн оролцож буй хамгийн том тэмцээн төдийгүй Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатны бэлтгэл болж буйгаараа онцлогтой.

 

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин