sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг Филиппинд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд өрсөлдөхөөр очоод байна. Монголын шигшээ баг БНАСАУ, Тайвань, Хонгконгийн багуудтай тоглох бөгөөд энэ сарын 11-16-нд Филиппинд болох юм. Мөн эмэгтэйчүүдийн шигшээ баг анх удаа олимпийн эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөхөөр Тажикстанд очоод байна. Манай бүсгүйчүүд Сингапур, Филиппин, Тайвань, Тажикстаны багуудтай энэ сарын 4-8-нд өрсөлдөх юм. Ийнхүү манай эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгийн багууд энэ сард тун хариуцлагатай тоглолтууд хийхээр хилийн чанадыг зориод байна.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг