sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Абу Даби-2018” жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос шинэ чансааг гаргаснаар Дэлхийн аварга М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-д дахин тэргүүлж эхэллээ.  
Шинэчлэгдсэн чансаагаар манай найман бөх дэлхийн чансааны эхний 10-т багтжээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн  48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг Абу-Дабигийн Их дуулгад түрүүлснээр чансааны 1000 оноо хүртэж,  Украины Дарья Белодедээс дэлхийн чансааны тэргүүлэгчийн байраа эргүүлэн авлаа.
Мөн манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа дэлхийн чансааны хоёрдугаарт, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин долдугаарт,  66 кг-д  Г.Хэрлэн долдугаарт, 73 кг-д Г.Одбаяр тав, Ц.Цогтбаатар 10 дугаарт, 90 кг-д Г.Алтанбагана есдүгээрт, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр дөрөвдүгээрт тус тус бичигдсэн байна.
 
 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг