sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тажикистан улсад олимпийн эрхийн төлөөх урьдчилсан шатанд оролцож байгаа Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг эхний тоглолтоо хийлээ.
Хэсэгтээ Сингапур, Филиппин тэргүүтэй Азийн хүчтэй багуудтай таарсан манай шигшээ өчигдөр /11.04/ эхний тоглолтоо зохион байгуулагч Тажикистаны багтай хийлээ. Тоглолтын эхний хагаст Монголын баг эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж багийн ахлагч О.Цасан-Охины гоолын ачаар 1:1-ийн харьцаатай дуусгажээ.
Харамсалтай нь сүүлийн хагаст Тажикстаны баг 3 гоолыг манай хаалганд оруулснаар тоглолт 4:1-ийн харьцаатай манай багийн ялагдлаа. Гэхдээ манай охидын багт боломж бий. Манай багт гурван тоглолт үлдсэн бөгөөд дараагийн тоглолтоо маргааш /11.06/ Сингапур улсын багтай хийнэ. Энэ багийн хувьд эхний тоглолтоо Филиппиний шигшээ багтай хийж 9:0-ийн харьцаатай хожигдсон юм. 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг