sonin.mn
КУНЬМИН. /Xinhua/. 2018 оны "Үзэсгэлэнт Юньань" олон улсын "Гранфондо" унадаг дугуйн их наадмын гуравдугаар шатанд Монгол улсын тамирчин Б.Мягмарсүрэн түрүүлжээ.
Гуравдугаар шатны тэмцээн далайн түвшнээс 1400 метрийн өндөрт ууланд болсон бөгөөд 148 км замыг туулах ёстой байсан юм. Монголын тамирчин Б.Мягмарсүрэн замыг 3 цаг 56 мин 54 секундэд туулж тэргүүлсэн байна.
Тэрбээр барианд орсны дараа ярилцлага өгөхдөө, “Би их азтай байлаа. Учир нь манай багийн гишүүд маш сайн ажиллалаа. Тэмцээний дунд үеэс эхлүүлээд гишүүд маань намайг тэргүүн эгнээнд оруулахаар их дэмжсэн” гэж хэлжээ.
"Гранфондо" унадаг дугуйн их наадам 2014 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ жилийн наадамд 26 орны 1500 орчим тамирчин оролцсон байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг