ИСТАНБУЛ. /Anadolu/. Өчигдөр болсон 40 дэх удаагийн Истанбулын марафоны 42км-ийн эмэгтэй, эрэгтэй төрөлд Кенийн тамирчид тэргүүллээ.
Өнгөрсөн жилийн эмэгтэй төрлийн ялагч Рут Чепнгетич энэ жил 2 цаг 18 минут 35 секундийн амжилттайгаар тэргүүн байранд орсон бол эрэгтэй төрөлд Феликс Кимутай 2 цаг 9 минут 57 секундийн амжилттайгаар тэргүүлсэн байна.
Ингэснээр хоёр тамирчин хоёулаа тус тэмцээний дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Үүний зэрэгцээ “Эрүүл ирээдүйн төлөө гүйе” сэдэвтэй энэ удаагийн марафонд 100 гаруй орны 30 мянга орчим мэргэжлийн тамирчин оролцсон нь мөн дээд амжилт болсон байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг