sonin.mn

Ой тогтоолтын спортын олон улсын их мастер В.Янжаагийн гол дурийг нь бүтээж Монголын оюун ухааны академийн тамирчин, хамт олон оролцсон "Memory games" баримтат кино АНУ-д албан ёсны нээлтээ хийлээ. Баримтат киноны багийнхан Монголд зураг авсныхаа дараа Азийн аварга шалгаруулах тэмцээнийг сурвалжлахаар манай улсын тамирчидтай хүлгийн жолоо залсан билээ. Тус тэмцээнд манай баг тамирчид 90 медалийн 73-ыг нь хүртэж унэмлэхүй ялалт байгуулсан нь баримтат киноны багийнхныг гайхшируулж байсан юм. Их мастер В.Янжаагийн зураг авалтад нь оролцсон тус киног Нью-Йоркийн баримтат киноны фестивальд сойж байгаа аж. Баримтат киноны нээлтэд оролцсон их мастер В.Янжаа "Европ, Ази тивд киноны нээлтийг хийсний дараа уг бутээлийг онлайнаар хүн бүр үзэх боломжтой болно гэж найдаж байна" хэмээн цахим хуудастаа бичсэн байв. В.Янжааг бид "Авьяаслаг шведүүд" шоуны алтан баззерын эзэн болж, тус нэвтрүүлгийн хагас финалд шалгарснаар нь андахгүй. Тэрбээр дөрвөн настайдаа гэр бүлийн хамт Швед улсад очиж, ахлах сургуулийн төгсөх ангиа Кени улсын нийслэл Найроби хотод дүүргэжээ. Мөн Стокгольмын их сургуулийг дүүргэж, бакалавр зэрэгтэй болсон бөгөөд өдгөө хиймэл оюун ухааны чиглэлээр АНУ-д суралцаж байгаа юм.

 

Б.Номуун

Эх сурвалж: Монголын үнэн сонин