Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эрэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн баг Оюутны дэлхийн лигийн финалын (FISU 3Ч3 World University League Finals) шалгаруулалтын өрсөлдөөнөө өчигдөр /2018.11.15/ эхлүүлж нэг хожил, нэг хожигдолтой байна.
БНХАУ-ын Шиамень хотод болж байгаа уг тэмцээнд Монголын баг Мексик, Герман, Коста Рикагийн багуудтай нэг хэсэгт багтсан. Манай залуус өчигдөр Мексикийн багийг 17-15-аар хожсон бол Германы багт 16-21-ээр хожигдлоо.
Харин хэсгийн сүүлийн тоглолтоо өнөөдөр Коста Рикагийн багтай хийнэ. FISU 3Ч3 World University League Finals тэмцээнд 32 баг (эрэгтэй 16, эмэгтэй 16) өрсөлдөж байгаа бөгөөд энэ сарын 18-ны өдөр өндөрлөнө.
Монголын багийг энэ удаа өнгөрсөн 10 дугаар сард Аргентин улсын Буэнос-Айрес хотод болсон залуучуудын олимпийн наадамд оролцсон тамирчдаар бүрдүүлсэн байна.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0