sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн Европын залуучуудын АШТ-ий хошой аварга, ОХУ-ын Буриадын хагас хүнд жингийн бөх Юрий Власкогийн гэгээн дурсгалд зориулан 23 хүртэлх насны залуучуудын олон улсын тэмцээн өнөөдөр Улаан-Үд хотноо эхэлж байна.
Энэ тэмцээнд манай улсаас ОУХМ Г.Амархүү, Д.Цогтбаатар, спортын мастер Ё.Батдархан, Б.Цогтгэрэл нарын удирдлага дор ОУХМ Н.Насанбуян, Ц.Цогбадрах, Н.Насанбуян, спортын мастер Х.Хишигбат, С.Билгүүн, Г.Ханбүргэд, Л.Батбаяр, Г.Чойгажид, Б.Түмэнцогт тэргүүтэй “Хасу-Мегастарс”, “Арслан”, “Женко”, “Алдар” спорт хороо, Сэлэнгэ, Орхон аймаг, МУБИС-ийн нийт 42 тамирчин хүч, ур чадвараа сорихоор хойд хөршийг зорьсон юм. Тэмцээн ирэх баасан гараг хүртэл үргэлжилж шилдгүүдээ тодруулна.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг