sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башё 12 дахь өдрийн барилдааны дараа Комүсүби Такакейшёо 11-1 гэсэн амжилтаар тэргүүлж, Озэки Такаясү 10 даваатай удаалж байна.
Мөн 4 бөх 9 даваа, 3 унаатай тэргүүлэгчдийг нэхэж байгаа аж. Энэ бөхчүүдэд түрүүлэх боломж нээлттэй байгаа бөгөөд өнөөдөр Такакейшёо – Аояаматай, Озэки Такаясү - Дайшёотой тус тус барилдана. Озэки Точиношин 6-6, Озэки Гойэдо 8-3 гэмтэл барилдаагүй, Сэкиваке Митакэүмэ 6-6, Маэгашира Аойяама 9-3, Маэгашира Дайшёо 9-3, Маэгашира Оношёо 9-3, Маэгашира Окиноүми 9-3 гэсэн даваа, унаатай байна.
 
Монгол бөхчүүд Макүүчи зиндаанд:
 
Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 4:8
Маэ Б-2 Тамаваши Б.Мөнх-Оргил 7:5
Maэ З-6 Таканоива А.Баасандорж 6:6
Маэ З-14 Чиёошома Г.Мөнхсайхан 5:7
Маэ З-16 Араваши Э.Дөлгөөн 1:11
 
Жюүрёо зиндаанд:
 
З-2 Дайшохо Ч.Шижирбаяр 6:6
З-8 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 4:8
З-10 Азүмарү С.Тодбилэг 6:6
З-12 Миторюү Б.Төрболд 9:3
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг