sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын чөлөөт бөхийн зүтгэлтэн, тамирчин, дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчид та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэж байна.
"Нэг сэтгэл" аянд чин сэтгэлийн хандив өргөж нэг ч гэсэн тамирчинд итгэл найдвар бэлэглэж байдаг та бүхэндээ чин сэтгэлээсээ талархдаг шүү. Бид энэ удаад Азийн наадмын мөнгөн медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 мөнгө, 3 хүрэл, Дэлхийн цомын мөнгө, хүрэл, "Mongolia open" тэмцээний 3 алт, Монгол Улсын 4 удаагийн аварга ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэгт туслах сайн үйлсийн аяныг эхлүүлж байна.
Учир нь тамирчин маань хэлж ирдэггүй хийсч ирдэг тамирчдын хамгийн хүнд хэцүүхэн давааны нэг бэртэл авч хэсэг их спортоо завсарлаад байгаа. 2018 оны Жакартад болон Азийн наадмын өмнөх бэлтгэлд мөрөндөө хүнд бэртэл авч шар тивийн наадмын финалд шүд зуун өрсөлдөж байсныг бид сайн мэдэж байгаа. Бэртэл нь мөрний тойгны хальс урагдсан, мөр өргөдөг булчин тасарсан хэмээн олон улсын эмнэлгүүдээс оношилж яаралтай хагалгаанд орох дүгнэлт гарчээ. 
 
 
Яаралтай хагалгаанд орж чадвал өвчин даамжирахгүй бөгөөд цаашлаад ирэх оны ДАШТ, Олимпийн наадамд өрсөлдөх боломж гарч ирэх юм. Ш.Түмэнцэцэгийн хувьд энэ жил олон улсын 8 тэмцээнд өрсөлдөх байснаас 7-д нь өрсөлдөж нэг мөнгө, 6 алтан медаль хүртээд буй. Түүний нэг өнжсөн тэмцээн бол ДАШТ байсан юм. Зорьж тэмүүлсэн тэмцээндээ үнэхээр өрсөлдөхийг хүссэн ч гэмтэлийн улмаас өнжих шийдвэрийг Спортын анагаах ухааны төв, МЧБХ, багш дасгалжуулагчид гаргасан билээ.
Бид нэгдэж чадвал нэгнээ босгоод ирдэг, сэтгэлийн дэм өгч чаддагийг өмнөх хандивын аянуудаас чин сэтгэлээсээ мэдэрч байлаа. Та бүхэн Ш.Түмэнцэцэгийн хагалгааны зардалд туслахыг хүсвэл бидэнтэй холбогдож дараах дансаар хандив өргөөрэй.
Хагалгааны зардал нийт 30 сая төгрөг. Хаан банк 5517070000,   Төрийн банк 340004020179 Ш.Түмэнцэцэг
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг