sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн “Осака-Их дуулга-2018” тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Японы Ёшидо Санаг, шөвгийн наймд Португалийн Сидерот Мариаг, хагас шигшээд  БНСУ-ын  Кан Юүжеонийг тус тус цэвэр ялснаар шигшээд туналаа. Манай тамирчин алтан медалийн төлөө Японы Тонаки Фунатай барилдана. Медалийн төлөөх барилдаан 16 цаг 30 минутад эхлэнэ.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг