sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн Азийн чансааг тэргүүлэн, Азийн чансааны Y байрт бичигдэж байгаа С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Монгол Улсын 20 хүртэлх насны футзалын шигшээ баг ээлжит тоглолтуудаа эх орондоо хийхэд бэлэн болжээ.
Манай футзалын үндэсний шигшээ баг 2017 онд Азийн АШТ-ий урьдчилсан шатанд БНХАУ, Тайванийн насанд хүрэгчдийн багуудад ялагдаж, тэмцээнээ дуусгасан билээ. Харин энэ жил эх орондоо БНХАУ, Тайванийн 20 хүртэлх насны багуудыг Монголын залуучуудын шигшээ баг буулган авах боломж байгаа юм.
Монголын шигшээ баг 12 дугаар сарын 01-ний 16 цагт Тайваньтай, харин 3-нд БНХАУ-ын багтай хариуцлагатай тоглолт хийнэ. Эндээс Азийн АШТ-ий шигшээ шатанд нэг л баг шалгарна. Тус тоглолтуудаас гадна “Буянт Ухаа” Спортын ордонд Хонконг, Япон, Макаогийн шигшээ багуудын Азийн АШТ-ий "А" хэсгийн тоглолт болно.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг