sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын олимпийн таеквондогийн холбоо ээлжит бус Их хурлаа /11.24/ хийж дүрмээ батлан, ирэх дөрвөн жилд тус холбоог удирдах ерөнхийлөгчөөр Д.Энхбатыг сонгосон байна.  
Тэрбээр 57 хувийн саналаар холбооны ерөнхийлөгч болсон бөгөөд ээлжит бус уг хуралд 109 гишүүн оролцжээ. Шинэ ерөнхийлөгч Д.Энхбат багаа бүрдүүлж, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар М.Энхбаатарыг томилсон байна.
Дашрамд дуулгахад, Д.Энхбатын хувьд 2006-2018 оныг хүртэлх 12 жилийн хугацаанд Монголын олимпийн таеквондогийн холбоог удирдаж байгаад сар гаруйн өмнө ёс зүйн хариуцлага хүлээн, өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөөд байсан юм. 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг