sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оман улсад Азийн хөлбөмбөгийн холбооны оны шилдгийг шалгаруулах "AFC Awards-2018" зохион байгуулагдаж Монголын хөлбөмбөгийн холбоонд 2018 оны "Aspiring association of the year" хэмээх шагнал гардуулжээ.
МХБХ-ны үйл ажиллагаа, идэвх зүтгэл, удаан хугацааны ажлаа үнэлүүлж энэхүү "Aspiring association of the year" буюу оны шилдэг амжилт нь ахиж яваа холбооны шагналыг хүртээсэн байна. Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/-ны тус хүндтэй шагналыг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарт гардуулан баяр хүргэж, Монголын хөлбөмбөгчдөд амжилт хүслээ.  
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж:: Монцамэ агентлаг