Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хонконг хотноо 12 дугаар сарын 20-22-нд 27 дахь удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Тэмцээнд Монгол, ОХУ,БНХАУ, Англи, Япон зэрэг орны шилдэг 260 гаруй тамирчид 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм. Тус тэмцээнд оролцох Монголын оюун ухааны академийн баг тамирчид өнөөдөр Хонконгийг зорьжээ.
Энэ удаагийн тэмцээнд оролцох тамирчид: Олон улсын Их мастер /ОУИМ/ Э.Лхагвадулам /2017 - Дэлхийн өсвөрийн аварга/ , ОУИМ М.Уянга, Олон улсын мастер/ОУМ/ Н.Намуундарь, ОУМ С.Марал, Азийн Мастер Э.Мишээл, Б.Лхагвадорж, Г.Мянганбаяр, Т.Үжин, Б.Хулан, Г.Солонго, У.Солонго, А.Ялгуун, Б.Гантөмөр, Т.Тэнүүн, Б.Эрмүүнболд, Б.Мөнхтэргэл, Д.Мөнхтүшиг, З.Тэмүүжин, О.Ганжигүүр, А.Одмаа, Ш.Наранбат, Ч.Нарансолонго нар өрсөлдөнө. Монголын багийн дасгалжуулагчаар олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, ОУИМ, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан нар ажиллах юм.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Багийнхандаа амжилт хүсье! Ямар сайтаас харах вэ? P.S. Зарим тамирчин маань ямар шалтгаанаар үлдчихэв, шалгаруулалт явуулаад ийм болов уу? Мөнхшүр, Энхшүр гэсэн нэр дуулдаад байдаг байсан, энд алга.
Багийнхандаа амжилт хүсье! Ямар сайтаас харах вэ? P.S. Зарим тамирчин маань ямар шалтгаанаар үлдчихэв, шалгаруулалт явуулаад ийм болов уу? Мөнхшүр, Энхшүр гэсэн нэр дуулдаад байдаг байсан, энд алга.
Юуг оюуны спорт гээд бнаа?! Хоосон цээжилсэн зуйлийг л хэлээд байгаа бусуу. Хэтэрхий их шоудаад байгаа нь нэг л эруул бишээ!!!
ehleed yunii sport boloh talaar medeele avchihaad shuumjee bicheerei